COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МУУҮА-ийн Ерөнхийлөгчөөр Т.Гантөмөр сонгогдлоо

2018 оны 5 сарын 21

МУУҮА-ийн Ерөнхийлөгч Н.Алгаа /2018.05.17/ албан ёсоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Тодруулбал, тэрбээр 2014 оноос хойш тус ассоциацийн Ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд энэ онд сонгуульт хугацаа дуусгавар болсон юм.

Тиймээс МУУҮА-ийн Бүх гишүүдийн чуулган өчигдөр хуралдаж, дараагийн Ерөнхийлөгчийг сонгосон байна. Уг чуулганаар "Очир-Ундраа" группийн Ерөнхийлөгч Т.Гантөмөр, Дэлхийн банкны MINIS төслийн захирал асан Б.Энхбаатар нар нэр дэвшсэн. Улмаар ний гишүүдийн саналыг хураахад Т.Гантөмөр дийлэнх олонхийн саналыг авч, МУУҮА-ийн дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Т.Гантөмөр нь уул уурхайн цахилгаанч, механикч инженер мэргэжилтэй, Монгол Улсын уул уурхайн зөвлөх инженер цолтой нэгэн ажээ. Тэрбээр Шарын голын уурхайд 1989 онд ЦШС-ний цехэд цахилгааны засварчнаар хөдөлмөрийн гараагаа эхлүүлжээ. Улмаар мөн уурхайн механик инженерээр 1997 оныг хүртэл ажиллаж, үүний дараа 2000 оныг хүртэл Нүүрсний газарт Гадаад худалдааны мэргэжилтэн, төслийн мэргэжилтнээр ажилласан байна. Ингээд 2000 онд уул уурхай, барилга, дэд бүтэц, хими, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Очир-Ундраа" группийг үүсгэн байгуулсан.

Харин МУУҮА-ийн Ерөнхийлөгч Н.Алгаагийн тухайд 2000 оноос хойш тус байгууллагад ажилласан бөгөөд Монголын уул уурхайн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсан нэгэн билээ.

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57510
0 эможи

keyboard_arrow_up