COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“School police“-г зодсон этгээдийг Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

2018 оны 5 сарын 19

Arslan.mn

Нийслэлийн 23-р сургуулийн гадна "Shcool police" буюу сургуулийн эргүүл хийж байсан иргэнийг өшиглөж танхайрсан этгээдийг Цагдаагийн байгууллагаас олж тогтоон байцаалт авчээ.

 Тодруулбал, Нийслэлийн сургууль орчмын явган хүний гарц дээр сургуулийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан нэгэн иргэн 34-91 УНИ улсын дугаартай “Toyota Camry” автомашины жолоочид “Бусдын эрх ашгийг бодсонгүй, хүүхдүүд эцэг эхчүүд замаар гарч болохгүй байна шүү” гэж хэлснийх нь төлөө элдвээр хэлж биед нь халдсан бичлэг олон нийтийн сүлжээнд өчигдөр тарсан.
Энэхүү бичлэгийг Замын цагдаагийн албаны “Paparazzi traffic Mongolia” цахим хуудсанд нийтэлсэн бөгөөд өчигдрөөс Замын цагдаагийн албанаас ийнхүү шалгаж эхэлжээ.
Танхайрсан жолоочийн хувьд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхдөө машинаа гарцан дээр тавьжээ. Тэрбээр энэ үйлдлээ “Зогсоол олдохгүй байгаа юм чинь яах юм бэ” хэмээн уурлаж, улмаар хүч хэрэглэн танхайрчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
angry an post
11
57486
22 эможи

bid
2018-05-20 20:17
nasaar n shorond xataa nobshiig
Zochin
2018-05-20 06:07
Muuhai bvdvvleg torgoh bagadna.udi nasni hvn bas boloogvi костюм umssun b gaam.
Zochin
2018-05-20 05:55
Torgoh bagadna.
Zochin
2018-05-20 05:53
Torgohois Torgoid ybuulah bagadna.hvni bird hvrsen.deer nb tabij bolohgvi gazar mashin tavisn .ichig ichig ichig
Зочин
2018-05-19 22:31
1. Жолооны дүрэм зөрчсөн 2. Хүн зодсон хэл амаар доромжилсон зохих шийтгэл хүлээлгэнэ биз
Саруул
2018-05-19 20:30
Жолооны эрхийг л хасах хэрэгтэй өөрөөсөө өр хүнийг хүндэлдэггүй мал юм уу гэртээ гаргаж байдаг зангаа гудамжинд гарсан байна
Наран
2018-05-19 19:59
Яах гэж эцэг эхчүүд ажлаасаа чөлөөлөгдөн чөлөөлөгдөн энэ ажлыг гүйцэтгэж байгаан... энэ малаас долоон дор сэтгэхүйтэй хүнэнцэрүүд хууль дүрэм зөрчөөд байгаа болохоор бяцхан иргэдээ аюулаас хамгаалах гэж л шүү дээ...одоо наад малдаа зөрчлийн тухай хууль, болон хүний биед халдсан, тээврийн хэрэгслэл зөрчил өөр юу байдгийн бүхий л гаргасан зөрчилд нь тодорхой арга хэмжээг даруйхан авч өг....
Зочин
2018-05-19 19:40
амиа бодсон хогийн новшийг ал
зочин
2018-05-19 15:21
танхайрсан машинаа гарцан дээр тавьсан 2 үндэслэлээр шалгаж зохих шийтгэлийг өгөх нь зүйтэй арай л дэндүү байна лээ шүү.зодож танхайрахын оронд уучлаарай би буруу юм хийчих лээ гээд хурдан гараад явсан болж өөр хэрэг шүү дээ.Ер нь хүмүүжил муутай хүмүүс л ингэж олон нийтийн газар танхайрана даа
Munhbat
2018-05-19 14:46
Gants neg oshigloson l bn shde. Torgool ywuulaach busdiigaa chadahgvi bj sheesnvvd
keyboard_arrow_up