COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаагийн тусгайгийнхан амжилт арвин байна

2018 оны 5 сарын 16

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид энэ сард зохион байгуулагдсан гурван тэмцээнд амжилт дүүрэн оролцжээ. 
Тодруулбал, энэ сарын 5-нд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болсон Төрийн тусгай хамгаалалтын алба байгуулагдсаны 80 жилийн ойн нэрэмжит буудлагын тэмцээний гар болон карабин бууны төрөлд мэргэн буудагч, цагдаагийн ахмад Ж.Анхбаяр тэргүүн байрт шалгарчээ. Мөн төрөлд тэрбээр цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг, цагдаагийн ахмад М.Батмөнх, цагдаагийн дэслэгч О.Баттөгс нарын хамт цэц сорьж багийн дүнгээр дэд байр эзэлсэн байна. 
Тэмцээний мэргэн буудагчийн төрөлд цагдаагийн хошууч Д.Мөнхжаргал, цагдаагийн ахмад Ч.Батцэнгэл нар гутгаар байрт шалгарчээ. 
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан энэ сарын 10-14-ний өдөр Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээнд цагдаагийн ахлах дэслэгч Ц.Нарантогтох 82 кг-ын жинд хүч үзэн дэд байрт шалгарсан юм. 
Энэ сарын 13-14-ний өдрүүдэд болсон “5.11” брэндийн нэрэмжит буудлагын тэмцээнд Тусгай ажиллагааны газрын алба хаагчид өндөр амжилт үзүүлсэн. Эл тэмцээнд ОХУ, АНУ, БНСУ-ын тамирчид ирж өрсөлдсөн бөгөөд карабин бууны төрөлд бүлгийн ажилтан, цагдаагийн дэслэгч О.Баттөгс хувийн дүнгээр 1, багийн дүнгээр 2 дугаар байр эзэлсэн бол гар бууны төрөлд 2 дугаар байрт шалгарч шилжин явах цомын эзэн болжээ. 
Харин мэргэн буудагч, цагдаагийн ахмад М.Батмөнх карабин бууны төрөлд 2 дугаар байр, ПМ гар бууны ангилалд 1 дүгээр байр эзлэхийн сацуу “Police-3” багийн бүрэлдэхүүнд буудаж 3 дугаар байрт шалгарсан байна. 
Тэмцээний карабин бууны төрөлд мэргэн буудагч, цагдаагийн ахмад О.Энхжин, Э.Дугар, бүлгийн ажилтан, цагдаагийн дэслэгч Г.Ганбатын бүрэлдэхүүнтэй “Ирвэс” багийнхан 2 дугаар байр эзэлжээ. 
Гар бууны төрөлд бүлгийн ажилтан, цагдаагийн дэслэгч Ж.Баттулга тэргүүн, цагдаагийн ахмад Ч.Баярхүү нэгдүгээр байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн юм. 


АРВИН АМЖИЛТ ГАРГАСАН АЛБА ХААГЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57355
0 эможи

keyboard_arrow_up