COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2018 оны 5 сарын 08

Arslan.mn

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. 

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэртээх 1925 оны тавдугаар сарын 08-ны энэ өдөр Монгол улсад анхны “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерийн байгууллагыг байгуулснаар одоогийн хүүхдийн байгууллагын түүх бичигдэж эхлэн эдүгээ 93 жилийн ойтойгоо золгож байна. Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд үе үеийн хүүхдийн байгууллагад хүчин зүтгэж байсан ахмадууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. 

Ахмад пионер н.Цасчихэр "Өнөөдөр энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Төрийн байгууллагын удирдах ажилтнууд ирсэн байна. Мөн 1950-1960 онд пионер байсан хүмүүс ч иржээ. Ахмад пионерууддаа баярын мэнд хүргэе. Хүүхдийн байгууллагын 100 жилийн баярт амь сэрүүн хүрэлцэн ирэхийг хүсэн ерөөе. Монгол хүүхдийн орон" гэв. 

Их зохиолч Д.Нацагдоржийн үүсгэн байгуулсан хүүхдийн байгууллага өдгөө 21 аймаг 9 дүүрэгт Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нэртэйгээр Үндэсний хэмжээнд хүүхдийн төлөөх үйл ажиллагааг явуулж байна. 

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57003
0 эможи

keyboard_arrow_up