COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Энхжаргал: Дөрвөн бүтээгдэхүүн Хятадын зах зээлд борлогдох боломжтой болсон

2018 оны 5 сарын 07

Arslan.mn

"Монголын инновацийн 7 хоног" нэгдсэн цуврал арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

"Монголын инновацийн 7 хоног" арга хэмжээ нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн бүхий л хүрээнд мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээх, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх, түүний үр шимийг хүртэх, түгээн дэлгэрүүлэх, үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх, биет бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилготойгоор 2015 оноос хойш жил бүр зохион байгуулсаар иржээ.

Харин энэ жилийн хувьд уг арга хэмжээ "Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018" сэдвээр Дархан хотод тавдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болох гэж байна.

Arslan.mnШинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал "Манай сангаас 184 төсөлд 15 тэрбумын төгрөгийн санхүүжилт олгосон байна. Үүний үр дүнд 43 гарааны компаниуд инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажилд идэвхтэй оролцож байна.

Шинжлэх ухаан технологийн төслийн үр дүнд бий болсон оюуны өмчийг үнэлэх эдийн засгийн эргэлтэд оруулах ажлууд хийгдээд явж байна. Одоогийн байдлаар 4 патент үнэлэгдсэн. Инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажилд онцгой анхаарч байна.

Гарааны компаниудын бүтээгдэхүүнүүд их сайн борлогдож байна. Тухайлбал манай улсын компанийн дөрвөн бүтээгдэхүүн Хятадын зах зээлд борлогдох боломжтой болсон. Японы зах зээлд Монгол эрдэмтдийн гаргасан инновацийн бүтээгдэхүүнийг нутагшуулах ажилд ороод байна.

Монгол эрдэмтдийн хийсэн бүтээлийг төрөөс дэмжих нь бага байна. Тухайлбал нийт 184 бүтээгдэхүүн байлаа гэж бодоход үүний 10 хүрэхгүй хувийг төрийн худалдан авалтаар дэмжигдсэн байна" гэлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

ШУУД ҮЗЭХ: 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56967
0 эможи

keyboard_arrow_up