COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эрчим хүчний салбарын чуулга уулзалт боллоо

2018 оны 4 сарын 27

Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөөг танилцуулах, салбарын бодлого, үйл ажиллагааны уялдааг ханган, үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор эрчим хүчний салбарынхан уулзлаа.

Эрчим хүч хэмнэх, эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хэрэглээний бүх түвшинд үр ашгийг дээшлүүлж, хууль, эрх зүй, зохицуулалтын орчинг боловсронгуй болгох, төрийн байгууллагууд хоорондын зохицуулалт, мэдээллийн урсгалыг сайжруулах, бодлого үйл ажиллагааны уялдааг хангах, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг оновчтой бүрдүүлэх, олон улсын байгууллагын үүрэг оролцоог тодорхойлох гэх мэт сэдвээр хэлэлцжээ.

Монгол Улсад эрчим хүч хэмнэх бодлого, хууль эрх зүйн орчин цогц байдлаар бүрдэж байгаа тул цаашид тогтвортой, нэгдсэн бодлогоо зөв хэрэгжүүлэх нь эрчим хүчний бодит хэмнэлт бий болгож, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад томоохон түлхэц болно гэж эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэллээ.

Мөн тэрээр “Өнөөдөр Эрчим хүч хэрэглэдэггүй бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ салбар гэж байхгүй. Эрчим хүч хэмнэж, үр ашигтай хэрэглээ төлөвшүүлснээр эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний бүтээмж нэмэгдүүлэх, үргүй зардлыг бууруулахаас гадна байгалийн нөхөн сэргээгдэхгүй нөөцийг ариг гамтай хэрэглэх дэлхий нийтийн чиг хандлагатай нийцэж байгаа юм гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56574
0 эможи

keyboard_arrow_up