COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ

2018 оны 4 сарын 25

Arslan.mn

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу орон сууц худалдан авсан болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголт авах иргэдийн материалыг 2018 оны 01 сарын 01-ээс 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд харьяа татварын алба /Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд/-нд хүлээн авсан.

Нийслэлийн хэмжээнд нийт 33 мянга гаруй иргэн буцаан олголт авахаар материал бүрдүүлж өгснөөс өчигдөр 29,255  иргэний 18.9 тэрбум төгрөгийг 11 банкаар дамжуулан шилжүүлсэн тухай Нийслэлийн санхүү, Төрийн сангаас мэдээллээ.

Татвар төлөгчийн нэр, данс зөрүүтэй шалтгааны улмаас 1,051 татвар төлөгч иргэний гүйлгээ буцсан байна. Эдгээр иргэд мэдээллээ залруулсны дараа буцаан олголтоо авах боломжтой.

Зарим иргэний материал Нийслэлийн татварын газарт шалгагдаж байгаа тул 5 дугаар сард олгогдохоор байна гэж НТГ-аас мэдээллээ.

Та буцаан олголт авах иргэдийн жагсаалтад орсон эсэхээ ЭНД дарж шалгах боломжтой. /Хайлт хэсэгт регистрийн дугаараа оруулж шалгана./

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56475
0 эможи

Zochin
2018-04-26 11:14
Bodol oroh nutagt hezee orj heleh bol
Зочин
2018-04-26 11:13
Horoo oron nutagt gazar olgoh yum bol
keyboard_arrow_up