COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хуурамч шатахууны бизнес хүчээ авч, бүтээн байгуулалтыг гацааж байна

2018 оны 4 сарын 24

Arslan.mn

Өнөөдөр “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ноос хуурамч түлшний талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад гадаад дотоодын 30 гаруй компани 22 төрлийн нефтийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирдэг байна.

“Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ны тэргүүн О.Бямбадэлгэр: “Бид Монгол Улсын засгийн газрыг нефтийн үйлдвэрээ барьж дуустал нь манай холбоо тэмцэх болно. Уул уурхайн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналт, ШӨХТГ гэх газрууд импортоор хуурамч шатахуун орж ирдэг талаар байнга шүүмжилдэг ч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрдэггүй. Монголчууд Үндэстэн дамнасан корпорациудад хэдий болтол дээрэлхүүлэх юм бэ. Улс төрийн бүлэглэл хэдий болтол ард түмнээ мөлжиж амьдрах вэ. Нефть боловсруулах үйлдвэр баригдахаас өмнө хуурамч шатахууны бизнес хүчээ авч бүтээн байгуулалтыг гацаах үндэс болоод байна” гэлээ.

“Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Сайнбаяр: Багахангай дүүрэгт байдаг "Трафигура" гэх компани хуурамч шатахууны туслах бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Дэлхийн 36 оронд салбартай. Нефтийн химийн бүтээгдэхүүнийг холих эрхтэй  компани. Хуурамч шатахууны туслах бүтээгдэхүүнийг яг баттай зарж байгаа газар бол Багахангайд байна. "Трафигура" компани  Монгол  Улсад бүр монополь болчихсон. Энэ компани хуурамч шатахууныг дагалдах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Тэрийг нь бид бүхэн хэрэглэж байна.  Энэ асуудлыг хэн шийдэх  юм бэ?  Яагаад Сангийн сайд нь энэ асуудлыг дээш нь  тавиад компаниудаас татвар авч болдоггүй юм бэ?  Уг нь Монгол Улс нефтийн ордтой, нефтийн нөөцтэй  гэвч бүх нөөц Хятад улс руу гарч байна. Эргээд бидэнд юу ирж байна  вэ. 

Керосин, нафта зэрэг нэмэлт бүтээгдэхүүнийг жилд дунджаар 100 мянга гаруй тонныг оруулж ирдэг. Эдгээр нэмэлт бүтээгдэхүүн нь хуурамч шатахуун гаргах түүхий эд болдог. Өдөртөө 280 гаруй вагон нефтийн нэмэлт бүтээгдэхүүн Зам-Үүдийн боомтоор орж ирж байна. Нэмэлт бүтээгдэхүүнээр хуурамч шатахуун үйлдвэрлэх бас нэг шалтгаан бол гаалийн онцгой албан татварын хөнгөлөлт юм. Өндөр татвартай автобензин оруулж ирэхийн оронд татваргүй нэмэлт бүтээгдэхүүнээр шатахуун “найруулах” “нэрэх” нь компаниудад ашиг орлоготой бизнес нь болчхоод байна. Манай холбооны зүгээс шатахууны чанарыг судлахаар гэхээр өнөөдөр Монгол Улсад  үүнийг шалгадаг лаборатори нь байдаггүй. Энэ завшааныг ашиглаад Монголын төрийн байгууллагууд ард түмний хуурахаа болиоч ээ. Чанартай шатахуун борлуулж байна гээд яриад байх юм. Лаборатори нь байхгүй байж хаана оношлоод байгаа юм бэ” гэв.

Arslan.mn

 

Гэрэл зургийг: MPA.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56432
0 эможи

keyboard_arrow_up