COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Дэлхийн хөл бөмбөгийн “АЛТАН ДАГИНА” цом Монголд АНХ УДАА

2018 оны 4 сарын 23

Arslan.mn

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга багийн хүртдэг “Алтан дагина” цом өнөөдөр Улаанбаатарт ирлээ. Анх удаа Монголд ирж буй цомыг хүлээн авах ёслолын ажиллагаа Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд болж Ерөнхийлөгч Х.Баттулга оролцов.

Энэхүү цомд тухайн улсын ерөнхийлөгч, эсвэл дэлхийн аваргын тэмцээнд түрүүлсэн баг л гар хүрэх эрхтэй байдаг ажээ. “Алтан дагина” цомыг хүлээн авсан Ерөнхийлөгч Х.Баттулга “Дэлхийн хөлбөмбөгийн аваргын алтан цом Улаанбаатар хотод ирсэнд маш их баярлаж, талархаж байна. Монгол Улсад тавтай морилно уу.

Монголын хөлбөмбөгийн спортын хөгжилд түлхэц өгч, тамирчид, сонирхогчид, хөгжөөн дэмжигчдийн урмыг нэмсэн, бахархлыг төрүүлсэн содон сайхан үйл явдал болж байна.

Монголчууд багийн спортод анхаарал тавьж, хүүхэд залуус олноороо хичээллэх болсон нь нийгмийн хөгжилд эерэг нөлөөлөл авчирч байгаа юм.

Arslan.mn

Хөлбөмбөг, сагсан бөмбөг, хоккей зэрэг багийн спортоор хичээллэж байгаа тамирчид маань тив, олон улсын тэмцээнд тодорхой амжилт үзүүлж байгаа нь сайхан байна” гэсэн юм.  

Цом хүлээн авсны дараа Үндэсний шигшээ багийн тамирчид “Алтан дагина”-тай зургаа татуулав. Мөн урлаг, спортын оддын нөхөрсөг тоглолт боллоо.  

21 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15-ны хооронд Оросын Холбооны Улсад зохиогдох гэж байна.  Дэлхийн аваргын тэмцээнийг угтаж “Алтан дагина” цомыг 51 орны 90 гаруй хотоор аялуулж байгаа юм.

Иргэд өнөөдөр 13:00-20:00 цагийн хооронд Шангри-Ла Молл худалдааны төвд очиж “Алтан дагина”-ыг харах боломжтой.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Гэрэл зургийг: MPA.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
56377
2 эможи

keyboard_arrow_up