COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гуйлт, ятгалгаар ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг анхаарууллаа

2018 оны 4 сарын 20

AIRPORT зурган илэрцүүд

Зуны улиралд Монгол улсад ирэх, явах чиглэлд зорчих хүмүүсийн тоо эрс нэмэгддэг. Иргэд гадаадад хувийн хэргээр зорчих, буцаж ирэхдээ Монгол улсын хилээр /Гаалийн хил/ ямар бараа бүтээгдэхүүнийг хэдий хэмжээнд биедээ авч явах талаар мэдлэг, мэдээллийн хангалтгүй байна. Иймд бараагаа хураалгах, цаашлаад хориотой бараа авч явж, хуулийн хариуцлага хүлээх зэрэг эрсдэл үүсдэг.

Мөн зорчигчид анхаарал болгоомжтой байж, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хэн нэгний гуйлт, ятгалгаар ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг Гаалийн ерөнхий газраас онцгойлон анхаарууллаа.

Монгол улсын хилээр нэвтрэхэд зорчигч ямар ачааг хувьдаа авч явахыг зөвшөөрдөг болон хориглодог, хязгаартай нэвтрүүлдэг талаар товч мэдээлэл хүргэе. 

Гаалийн тухай хуулиар зорчигч таны хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг. Хувийн хэрэглээний эд зүйл гэдэгт аяллын хугацаанд зорчигчийн хувийн хэрэглээнд шаардагдах эд зүйл, зорчигчийн хувийн хэрэглээний эм, хууль тогтоомжид заасан тоо хэмжээ, үнийн дүнд багтаж байгаа гаалийн болон бусад татваргүйгээр нэвтрүүлэх эд зүйлс хамаардаг.

Зорчигчийн хувийн хэрэглээнд шаардагдах эд зүйлс: Зорчигчийн очих газар хүртэл хүрэлцэхүйц, дахин боловсруулалт шаардагдахгүй хүнсний бүтээгдэхүүн, хувийн гоёл чимэглэлийн эдлэл /хувийн хэрэглээнээс илүүгүй/; гэрэл зургийн, дүрс бичлэг, кино зургийн камер, тэдгээрийн  тодорхой тоо хэмжээний хальс, хуурцаг болон бусад дагалдах хэрэгсэл; зөөврийн слайд болон кино прожектор, тэдгээрийн тодорхой тоо хэмжээний слайд болон хальс; дуран; зөөврийн хөгжмийн зэмсэг; зөөврийн тоглуулагч, бичлэгийн хальс, CD тоглуулагч, дуу хураагч хальс, бичлэг болон дискний хамт; зөөврийн радио хүлээн авагч; гар утас, эсвэл үүрэн телефон,  зөөврийн телевизор; зөөврийн бичгийн машин; зөөврийн компьютер болон дагалдах хэрэгсэл, зөөврийн тооны машин; хүүхдийн тэрэг болон тэргэнцэр; хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр; спортын хэрэглэл. Эдгээр бараа болон ахуйн бага оврын цахилгаан бараа тус бүр нэгээс илүүгүйг авч явахыг зөвшөөрдөг.

Архи, тамхи:

Зорчигч архи 1 литр, дарс 2 литр, пиво 3 литр, янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй хэмжээгээр авч явах боломжтой. Харин 18 насанд хүрээгүй зорчигч согтууруулах ундаа, тамхи нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй.

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56291
0 эможи

keyboard_arrow_up