COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“АЛТАЙ КОНСТРАКШН”-ИЙ БАРЬЖ БУЙ САРУУЛ ХОРООЛЛЫН КРАН НУРЖ УНАЛАА

2018 оны 4 сарын 16

Arslan.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хотхонд барилгын кран унаснаас нэг хүн бэртжээ. Бэртсэн хүнд түргэн тусламж үзүүлж, Гэмтэл, согог судлалын үндэсний төв хүргэхээр авч явсан байна. Ослын талаар Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад 'Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах Саруул хотхоны барилга барьж байх явцад кран унасан дуудлага өнөөдөр /2018.04.16/ 17.45 цагт ирсэн. Дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Одоогоор нэг хүн бэртсэнийг түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэхээр аваад явсан. Нийслэлийн аврах тусгай анги газар дээр нь яг одоо ажиллаж байна' гэлээ. 

Осол гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Нийслэлийн Онцгой байдлын аврах тусгай ангийнхан газар дээр нь ажиллаж байгаа юм байна.


Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn Мэдээллийг www.Olloo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
56143
2 эможи
keyboard_arrow_up