COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Зайсангийн зүүн энгэрийг зөвшөөрөлгүй ухаж, барьсан барилгыг нураахаар болжээ

2018 оны 4 сарын 02

Arslan.mn

Зайсангийн зүүн энгэр буюу тусгай хамгаалалтай газрыг УИХ-ыг гишүүн асан Л.Гүндалайн үеэл зөвшөөрөлгүйгээр ухсантай холбоотойгоор БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газрын нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн нар өнөөдөр /2018.04.02/ мэдээлэл хийлээ.

Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн " Гуравдугаар сарын 21-ны өдөр  иргэн О.Одсүрэн нь  Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан толгойн зүүн талд тусгай хамгаалалттай газар нутагт ямар зөвшөөрөлгүйгээр хашаа барин ухаж эхэлсэн байдаг. Тухайн үед ойн хамгаалагч, улсын байцаагч нар очиж хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар нь албан бичиг хүргүүлсэн. Нийслэлийн прокурорын газрын тогтоол гуравдугаар сарын 21-ны өдөр гарч, газрын үйл ажиллагаа ашиглалтыг түр зогсоохыг шаардсан. Гэтэл өнгөрсөн  бямба гарагт үйл ажиллагаагаа үргэлжлүүлж зөвшөөрөлгүйгээр хашаа бариад ойн хамгаалагч нар үйл ажиллагааг нь зогсоох гэхээр хашаандаа оруулалгүй улмаар манай ажилтныг хөөж гаргасан байна. Иймэрхүү байдлаар хууль битгий зөрчөөч ээ гэж иргэн аж ахуй нэгжээс хүсэж байна. О.Одсүрэн гэх хүн  УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн хамаатан гэдгийг хүн бүхэн мэднэ.

Гэтэл яг эдгээр хүмүүстэй холбоотойгоор иргэн Б.Дайчинхүү Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хороо, Бурхан багшийн хүрээлэнгийн зүүн хойд талд 12х16 харьцаатай гурван давхар төмөр карказ угсарсан. Ингэхдээ газар ашиглах эрхийн гэрчилгээ, газар ашиглах гурвалсан гэрээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, батлагдсан зураг төсөлгүйгээр барилгын үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон. Иймд хамгаалалтын захиргаанаас БОАЖЯ-ын сайдын 2018 оны хоёрдугаар сарын 23-ний өдрийн А/37 тоот “Хууль бус зөвшөөрөлгүй баригдсан хашаа байшин, барилга, байгууламжийг буулгах тухай” шийдвэрээр арга хэмжээг авахаар ажиллаж байна.

Энэ хэрэг нь цагдаагийн байгууллагад  шалгагдаж байгаа. Мөн прокурорын  тогтоол гарчхаад байхад үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явуулаад байгаа иргэн О.Одсүрэн, Б.Дайчинхүү нарт хүчний байгууллагууд зохих арга хэмжээ авах байх гэж найдаж байна. " хэмээлээ.

Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
 
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55578
0 эможи
keyboard_arrow_up