COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цахилгаан автомашин дугаарын хязгаарлалтгүй зорчих боломжтой

2018 оны 3 сарын 22

цахилгаан машин зурган илэрцүүд

Хэрэглээний зардал, бага, хорт хий ялгаруулдаггүй гэдэг утгаараа зах зээлд тренд болж буй цахилгаан автомашины хэрэглээ 2020 он гэхэд 9-20 сая, 2025 он гэхэд 40-70 саяд хүрнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлаг тооцоолжээ. Учир нь томоохон автомашин үйлдвэрлэгчид 2020 оноос урьтаж бүгд өөрсдийн цахилгаан автомашиныг худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

Харин Улаанбаатар хотын удирдлагуудын зүгээс цахилгаан автомашиныг дугаарын хязгаарлалтгүй зорчуулах, авто зам ашигласны төлбөр төлөхгүй байх зохицуулалтыг хийгээд байна. Мөн цэнэглэгч станц байгуулах, тусгай зогсоолд үнэ төлбөргүй зогсох боломж бүрдүүлэхээр ажиллаж байна гэж НЗДТГ мэдээлсэн юм. Түүнчлэн ирэх оноос эхлэн цахилгаан хөдөлгүүрт автомашины онцгой албан татварыг тэглэх саналыг Засгийн газарт хүргүүлсэн байна. Ингэснээр агаарын бохирдлын 10 хувийг бүрдүүлж буй тээврийн хэрэгслийн утаа буурна гэж үзжээ.

Одоогоор нийслэлийн хэмжээнд 20 орчим бүрэн цахилгаан автомашин байгааг Авто тээврийн үндэсний төв мэдээлж байна. Бүрэн цахилгаан автомашиныг “Эко кар центр” болон “Номин моторс” компаниуд цөөн тоогоор импортолж байгаа ажээ. Тухайлбал, “Эко кар центр” компани “Nissan Leaf” автомашины 2011-2013 оны загварыг оруулж ирж байгаа бөгөөд 15-16 сая төгрөгөөр борлуулж байна. Гол асуудал болсон цэнэглэлтийн хувьд 220V-д 4-5 цаг цэнэглэж, зуны улиралд 100-120 км зам, өвлийн улиралд 60-80 км зам туулах боломжтой гэж мэдээлэв. Үүнээс гадна “Monnis Motors” компани “Nissan Leaf” автомашины шинэ загварыг оруулж ирэхээр судалж байгаа ба цэнэглэгч станцын асуудлыг шийдвэл Монголд ашиглах бүрэн боломжтой гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55173
0 эможи
keyboard_arrow_up