7 хоногийн тойм 24°C 2392.55 ₮
12 сарын 10, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ААНБ-ын ажиллагчдын САРЫН ДУНДАЖ ЦАЛИН 642.6 мянган төгрөг байна

админ
2018 оны 3 сарын 13

Arslan.mnҮндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн эхний хоёрдугаар сарын нөхцөл байдлыг өнөөдөр танилцууллаа.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96.0 (10.2%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 83.0 (8.7%) мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт гарчээ.

Дундаж цалинг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэн боловсруулдаг байна.

Тайланд 2017 оны дөрөвдүгээр улиралд нийт 38.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 613.9 мянган ажиллагчид хамрагдсан бөгөөд тэдгээрийн медиан цалин нь 753.7 мянган төгрөг байна гэж гарчээ.

Медиан цалин гэдэг нь нийт ажилтнуудын цалинг багаас нь их рүү жагсаагаад голын хүний цалинг авсан тоо юм. 

Шимтгэл төлж буй ААНБ өмнөх улирлаас 0.5 (1.2%) мянгаар, ажиллагчид/даатгуулагчид 7.7 (1.3%) мянгаар тус тус нэмэгджээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.3 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 632.3 мянган төгрөг байгаа аж. 

Харин Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 642.6 мянган төгрөг, 10-49 ажилагчтайнх 822.2 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 934.7 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.0 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.5 сая төгрөг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54815
0 эможи
keyboard_arrow_up