COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ХУСТАЙН даваа, ЖАРГАЛАНТЫН уулзварт халтиргаа үүсчээ

2018 оны 3 сарын 13

Arslan.mn

Улаанбаатараас хойд чиглэлд буюу Хустайн даваа, Жаргалантын уулзвар орчмоор цасаар шуурсны улмаас автозамын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсчээ.

Мөн Дархан, Сэлэнгэ, Мөрөнгийн нутгаар цасан шуургай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг Автотээврийн үндэсний төвөөс мэдээлэв. Иймд иргэдийг хол замд явахдаа дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг сайтар хангах, аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчихыг анхааруулав. Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг санууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54810
1 эможи
keyboard_arrow_up