COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗӨВЛӨГӨӨН: Зам тээврийн осол өмнөх оноос 21,3 хувиар буурчээ

2018 оны 3 сарын 12

Arslan.mn

Замын цагдаагийн албанаас санаачлан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдал, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарч, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцон шийдвэр гаргах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах урт, богино хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх зорилгоор анх удаа нийслэлийн 6 дүүрэгт “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөнийг зохион байгуулж өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд амжилттай явуулж өндөрлөлөө.

Нийслэл хотын Сонгинохайрхан дүүрэг нь Монгол улсын хүн амын 9.6 хувь, Улаанбаатар хотын хүн амын 21.8 хувь, газар нутгийн 25.5 хувийг тус тус эзэзлдэг төдийгүй нийслэлийн Баянгол, Хан-уул дүүргүүд, Төв аймгийн Алтанбулаг, Баянчандмань, Батсүмбэр, Борнуур, Баянцогт сумдуудтай хиллэн оршдог томоохон дүүргийн нэг юм. Иймдээ ч Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах автозамуудын хөдөлгөөний ачаалал харьцангуй их байдаг байна.   
 2017 оны байдлаар л гэхэд тус дүүрэгт нийт 5189 зам тээврийн осол бүртгэгдсэн нь нийт олсын 15,8 хувийг эзэлж байх бөгөөд өмнөх оноос 21,3 хувиар буурсан эерэг үзүүлэллтэй байна.
Өнөөдрийн зөвлөгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Нямгэрэл, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Мөнхцэцэг зэрэг нийслэл болон холбогдох яам агентлагын төлөөлөл, Нийслэл дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид, хороодын засаг дарга, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд судлаачид оролцож, өөр өөрсдийн илтгэлийг танилцууллаа.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлыг зөвхөн замын хөдөлгөөнд оролцогчид болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа гэдэг ойлголтоос Монгол улс татгалзаж, “Хүн-Тээврийн хэрэгсэл-Зам-Орчин” гэсэн өргөн хүрээнд авч үзэх болсонтой холбогдуулан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Засаг даргын тамгын газар, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг замын хөдөлгөөний аюулгүй байдалд чиглүүлж, тулгамдаж буй асуудлуудыг хамтдаа шийдвэрлэж байхаар өнөөдрийн зөвлөгөөнөөс “ЗӨВЛӨМЖ” гаргаж хэрэгжүүлэхээр болов.

ЗӨВЛӨГӨӨН: зам тээврийн осол өмнөх оноос 21,3 хувиар буурчээ Arslan.mn

ЗӨВЛӨГӨӨН: зам тээврийн осол өмнөх оноос 21,3 хувиар буурчээ Arslan.mnЗӨВЛӨГӨӨН: зам тээврийн осол өмнөх оноос 21,3 хувиар буурчээ Arslan.mnЗӨВЛӨГӨӨН: зам тээврийн осол өмнөх оноос 21,3 хувиар буурчээ Arslan.mnЗӨВЛӨГӨӨН: зам тээврийн осол өмнөх оноос 21,3 хувиар буурчээ Arslan.mnЗӨВЛӨГӨӨН: зам тээврийн осол өмнөх оноос 21,3 хувиар буурчээ Arslan.mnЗӨВЛӨГӨӨН: зам тээврийн осол өмнөх оноос 21,3 хувиар буурчээ Arslan.mnЗӨВЛӨГӨӨН: зам тээврийн осол өмнөх оноос 21,3 хувиар буурчээ Arslan.mn

 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54775
0 эможи
keyboard_arrow_up