COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Зоригийн хэргийн захиалагч нь одоо хүртэл илрээгүй байхад гурван хүнийг яллачихаад байна

2018 оны 2 сарын 23

Arslan.mn

С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийн ар гэрийнхэн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

Arslan.mn

Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат "Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат хэвлэлд нотлогдсон баримттай гэж хэлээд, огт үндэслэлгүй зүйлүүдийг ярьж байна. Түүний яриад байгаа зүйлүүдэд үзүүлэх баримт байхгүй. 20 жилийн өмнө байрны гадаа сууж байсан хоёр, гурван авгай шоронд хоригдож байгаа гурван хүнийг эд нар алуурчид мөн гээд байгаа юм. Үнэнийг хэлэхэд 20 жил нэг ангид суусан хүмүүс ч дараа нь нэгнийхээ таниахад хэцүү байдаг.

Булган гэдэг эмэгтэйг гэрчээр оруулахгүй байж, байрны гадаа сууж байсан хүмүүсийг шүүх хурал дээр гэрчээр оруулсан. Гэрч биш хүнээр ам зураг гаргуулсан.

С.Зориг агсныг нас барсны дараа Булган гэдэг хүн ам зураг гаргаж өгсөн байдаг. Эрэгтэй нь намхан эмэгтэй нь өндөр гэсэн. Гэтэл манай дүү Чимгээ Содномдаржаагаас намхан.

Прокурорынхны ярьж байгаагаар Содномдаржаа, Амгаланбаатар, Чимгээ нарыг нэг нутаг усныхан, найзууд гэсэн байгаа юм. Нэг нутаг ус гэдэг нь үнэн гэхдээ Амгаланбаатар, Содномдаржаа нарын насны зөрүү найм. 

Түүнчлэн прокурорынхны хийсэн кинон дээр 1998 онд татгалзах аргагүй санал тавиад, Амгаланбаатар үе үе их мөнгөтэй явдаг болсон. Тэрийгээ захиалагчтай уулзаж авсан гэдэг утгатай зүйл ярьсан байгаа. Тэгвэл Амгаланбаатар захиалагчийг мэддэг юм байна шүү дээ.  С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг ил болгох хэрэгтэй" гэлээ. 

Arslan.mn

Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа "Хилс хэргээр зовж байгаа хүүгийнхээ төлөө явж байгаа эх хүн байна. С.Зоригийн хэргийг илрүүллээ гэсэн худал хуурмаг шүүх хурал болоод өнгөрсөн. С.Зоригийн хэргийн талаарх шүүх хурлын эмгэнэлт жүжгийг ард түмэн бүгд мэдэж байгаа.

Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат гэдэг хүн сүүлийн үед хэвлэлүүдэд их ярилцлага өгч, худлаа зүйл ярьж байна. С.Зоригийн хэргийн захиалагч нь одоо хүртэл илрээгүй байхад гурван хүнийг яллачихаад байгаа. Ийм хуулийн заалт байдаг юм уу.

Тагнуул, хуулийнхан миний хүүд элдэв арга хэрэглэж, тариа хийж худлаа зүйл яриулаад түүнийгээ эвлүүлээд нотлох баримт гэж хэлж байгаа. Хуулийнхан шүүх хурал хийхдээ Амгаланбаатар гэдэг хүний үгээр л шүүх хурал хийсэн. 14 мянган хуудас хэргийн материалыг ил болгочихлоо гээд байгаа юм. С.Зоригийн хэргийн материалыг ил болгосон юм байхгүй, харин ч өөрсдийнхөө асуудлыг нууцын зэрэглэлд оруулсан" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54244
1 эможи
keyboard_arrow_up