COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

С.Сүх-Очир: Өсвөр үеийн хүүхэд, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах зайлшгүй шаардлагатай

2018 оны 2 сарын 23

Arslan.mn

Өсвөр үе залуучуудын хорт зуршлын хэрэглээ нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвтэй /СЭМҮТ/ хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Arslan.mn

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “2017 онд бид СЭМҮТ-тэй хамтран жилийн хугацаанд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, мэдлэг, мэдээлэл олгох сургалтаар дамжуулан нөлөөллийн ажлуудыг зохион байгуулсан.

Цуврал сургалт, нөлөөллийн ажлыг 30 удаа хамтран зохион байгуулсан СЭМҮТ-ийн удирдлага болон сургагч багш, хамт олонд талархал илэрхийлье. Жилийн эцсийн байдлаар бид тус үйл ажиллагаанд нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн ерөнхий боловсролын 30 сургууль, дөрвөн их, дээд сургуулийн 3,019 сурагч, оюутан, залуучуудыг хамрууллаа.

Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, мэдлэг мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай байгааг судалгааны дүнгүүд харуулж байна. Тухайлбал 2011 онд Дэлхийн зөн, Архидалт Мансуурлын эсрэг ассоциацийн хийсэн судалгаанд Монголын өсвөр үеийнхний /12-17 нас/ 70.6 хувь нь согтууруулах ундааг хэрэглэж үзсэн гэсэн байдаг.

Судалгаанд хамрагдсан 7,000 гаруй хүүхдийн 45 хувь нь архи, тамхи, мансууруулах бодисын сөрөг талыг огт мэдэхгүй байхад 7 хувь нь л сайн мэднэ гэсэн бөгөөд үлдсэн 48 хувь нь бага зэрэг мэддэг тухайгаа хэлсэн байна.

Иймд согтууруулах ундаа, тамхи бусад төрлийн хорт зуршил нь нийгэм болон гэр бүл, хувь хүнд ямар эрсдэл дагуулах, эрүүл мэндэд хэрхэн хор хөнөөл учруулах талаар өсвөр үе залуучуудын мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллээр хангах, үйл ажиллагааг зохион байгуулж, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн сүлжээ, залуучуудын болон олон улсын байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх, цуврал сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа юм.

Энэ жил нийслэлийн дүүрэг тус бүрт багадаа гурван удаагийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлэхээр төлөвлөн СЭМҮТ-тэй хамтын ажиллахаар боллоо” гэсэн юм.

Гэрэл зургийг: MPA.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54228
0 эможи
keyboard_arrow_up