COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Говийн бүсээр цаг агаар нэмэх хэмд шилжлээ

2018 оны 2 сарын 23

ГОВЬ зурган илэрцүүд

Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн өнөөдрийн цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.  

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

2018 оны хоёрдугаар сарын 23-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 15-20, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Дорнод, Дарьгангын тал нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 9-14, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 6-11 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.

Өглөө 05.00 цагт Улаанбаатарт: 19 хэм хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54211
0 эможи
keyboard_arrow_up