COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

2018 оны 2 сарын 23

Arslan.mn

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

2018 оны 02 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Дорнод, Дарьгангын тал нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 6-11 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.

2018 оны 02 дугаар сарын 24-нөөс 02 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна. 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54203
0 эможи
keyboard_arrow_up