COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Чойжамц: Нохой жил залууст ээлтэй, хөгшид малчид анхаарууштай жил болно

2018 оны 2 сарын 13

Arslan.mn

МБШТ Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Гавж Д.Чойжамц Монголын нийт ард олонд зориулан айлчлан золгож буй Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн айлдвар, мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.

17 дугаар жарны тийн унжлагат хэмээх нохой жил гарч байна. Сар шинийн мэнд дэвшүүлж байна. Бид өнгөрсөн жил сайхан Монгол орны хөгжил дэвшлийг бүгд харцгаалаа. Засаг төр нь цэцгэрч, хөгжлийн замд орсон үе байлаа. Монгол оронд ихээхэн өөрчлөлт оржээ.

1990 оноос хойш үзэгдээгүй өөрчлөлт боллоо. Ленин клуб, Ард кино театрт гээд ярихаар одоогийн нийслэлийн залуус ойлгохоо байж. Улаанбаатарын зам харгуй их сайхан болж байна.

Хүмүүсийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон цахим орчинд ярьж байгааг сонирхож байхад их өөр боллоо. 90-ээд оны эхээр Англи, Америк, Европт ийм байдаг гээд ярихаар л бүгд амаа ангайн, нээрээ ч тийм болов уу гээд хардаг байв. Тэр үе өнгөрчээ. Асуудлыг улам нарийн, мэргэжлийн талаас нь ,төлөвлөгөөтэй, ямар явцтай байх вэ гэх зэргээр ухаж ярьдаг, бодлог тунгаадаг болжээ.  

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүний оюун ухааныг танин мэдүүлдэг, гэгээрүүлдэг болжээ. Бүтээн байгуулалтын цаг өрнөж байна. Цемент, барилгын үйлдвэрүүд их дэвшилт авчирч байна. Тэргүүний техник хэрэгсэл угсарчээ. Зам гүүр, байшин барилга, хувцас хунараа үйлдвэрлэж, шинэ газрууд нээлтээ хийх бүрд бид очдог болохоор тэр бүхнийг ойроос харах боломж лам нарт олдох юм.

Бид хязгааргүй хоёр том зах зэлийн дунд байна гэж их ярих болжээ. Улс төрийн бодлого явуулахдаа бид л мэднэ гэдэг байсан бол одоо их өөр болжээ. Буруу үйл хийсэн бол ард түмэн түүнийг нь мэддэг, шахаж шаарддаг болжээ. Дор нь өөрчилж, ард түмний санаа сэтгэлийг дагуулдаг болсон нь их сайхан санагдаж байна. Интернет биднийг сэргэг болгож, улс орны хөгжилд эерэгээр нөлөөлж байна.

Arslan.mn

Цагаан сар бол эрт үед шашин төрийн баяр байсан. Сүүлийн үед нийтээрээ тэмдэглэдэг болсон.

Мөн цагаан сар бол нэг талаараа эв нэгдлийн баяр юм. Ахмадаа хүндэтгэж, үр хүүхдээ асарч, найз нөхөд, хамаатан садантайгаа уулздаг сайхан үе. Нөгөөтээгүүр зан заншлын баяр юм.

Шинэ жилийн баяраа битүүнд эхэлдэг. Хуучин оны төгсгөлийг дүгнэж, зочид урьж, хуучин онд маргалдсан хүн байвал хөөрөг зөрүүлж  цагаадаж, хуучин ондоо эвлэрч, муу муухайгаа хаядаг бэлгэдэлтэй.

Шинийн нэгэнд идээ будаагаа засаж, ахмадаа хүндэтгэн золгож, бэлгэ дэмбэрэлийн үг хэлдэг. Хэрэв айлд бэлгэ дэмбэрэлгүй, муу үг хэлж орвол айлд хэзээ ч зочин болдоггүй, дахин цагаан сараар тухайн хүнийг урьдаггүй байсан.

Мөн цагаан сараар хадаг бол эрхэм чухал. Одоогийнх шиг гадаа хөдөө хаяж, модноос дүүжилдэг эд биш байсан. Хадгийг маш их нандигнадаг байсан. Хадаг тогтвол буян тогтдог гэсэн яриа байдаг. Хадгаараа дэлгүүрээс юм худалдаж авдаг, хог сав шиг хаядаггүй, хүндэтгэлийн зүйл байсан. 1990 оноос хойш эд мэдэхгүй хүмүүс хаа хамаагүй хаядаг болсон.

Монголчууд цагаан сарын бие, хэл, сэтгэл гурвын эв нэгдэл, буян чуулганыг хураадаг, нүгэлийг тэвчдэг баяр болгон тэмдэглэж ирсэн.

Нохой жил сайхан жил болно. Хэдий шүтэн барилдлага бий боловч хүн өөрөө хичээвэл аливааг  даван туулах боломжтой. Зарим үед ан гачигтай харагдсан. Ахмадууд эрүүл мэнд, биедээ болгоомжтой байгаарай. Мөн малчид их хянуур байх хэрэгтэй. Мал бусдын мэдэлд орж мэдэхээр байна.

Бид өөрсдөө зүтгэвэл муу зүйлийг үгүй болгох нь ертөнцийн хууль.Чи төгс гэгээрсэн бурхны хутгийг олж болно гэж Бурхан багш айлдсан. Ямар ч хүн өөрчлөгддөг. Сайн сайхан явахыг бид өөрсдөө мэднэ. Нүглийг тэвчвэл ажил төрөл сайхан бүтнэ. Ирж буй жилдээ эв түнжинтэй, бие биедээ хүндэтгэлтэй, сайхан үг хэлэхэд гадна ертөнц чам руу сайхан харна, эс бөгөөс муу зүйл ирнэ гэдэг хүн төрөлхтний араншингийн хууль юм шүү.

Эвтэй, зүйтэй, урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, харшлах зүйлгүй, эд таваар элбэг, үр хүүхэд өнөр өтгөн болохыг хүсэн ерөөе.

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53816
5 эможи
keyboard_arrow_up