7 хоногийн тойм 24°C 2392.55 ₮
08 сарын 19, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Баярын өдрүүдэд цагдаагийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллана

админ
2018 оны 2 сарын 13

Нийслэлийн Цагдаагийн Газар /НЦГ/, Замын Цагдаагийн Алба /ЗЦА/ хамтран  цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат:

Өнгөрсөн 2017 оны сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд нийт 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Үүнээс орон нутагт 13 хүний амь нас хохирч, 10 хүн гэмтсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан, хэлбэрийг авч үзвэл орон нутгийн замд буруу тээвэрлэлт, буруу зогсолт хийх, гэрэл шилжүүлэхгүй байх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг байгаа боловч 70 орчим хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлсний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарч байна. 

Arslan.mn

Харин нийслэл хотод гарсан осол нь хажуу хоорондын зай баримтлаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад болох хэсэгт байршуулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үйлдэгдэж байгаа бол 65 орчим хувь нь эгнээ байр өөрчлөх журам зөрчсөний улмаас тус тус бүртгэгдсэн байгаа тул хөдөлгөөнд оролцох үедээ дээрх төрлийн зөрчлүүдийг гаргахгүй байхыг анхааруулъя.

Cap шинийн баярын өдрүүдэд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, шуурхай зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэл хотын хэмжээнд нийт 212 уулзварыг хяналтад авахаас гадна гэр хороолол, орон сууц дундах замуудыг давхар хяналтдаа авч замын цагдаагийн албаны 478 алба хаагч, ХСИС-ийн 280 сонсогчоор хүч нэмэгдүүлэн нийт 760 алба хаагч та бүхний амар амгалангийн манаанд ажиллана.

Хэдийгээр цагдаагийн байгууллагын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөлгөөн зохицуулан хүч нэмэгдүүлэн ажиллах боловч жолооч нэг бүрийн сахилга, хариуцлага, дүрэм хөдөлгөөнд оролцох байдал чухал нөлөөтэй.

Ганцхан жолоочийн сахилга, хариуцлагагүй буруу үйлдлээс шалтгаалж тухайн гудамж, замын хэсэгт механик ачаалал, түгжрэл саатал үүсэхээс гадна Улаанбаатар хотын бусад замын нэвтрүүлэх чадварыг бууруулахад нөлөөлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирч зам тээврийн осол гарах шалтгаан болж байгаа" хэмээлээ. 

КАМЕРЖУУЛАХ АЖЛЫГ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Arslan.mn

НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг

"2018 он гарснаар НЦГ, ЦЕГ-аас "Сэрэмжилье, нэгдье" арга хэмжээг зохион байгуулж ажилласан. Мөн хулгайн гэмт хэргээс сэргийлэх ажлуудыг авч хэрэгжүүлсэн. Өчигдрөөс эхлэн нийтийн эргүүлийг хуваарьт оруулан ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд камержуулах ажлыг тодорхой хэмжээнд хэрэгжүүлж байгаа. Үүнд Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтсийн 1,3,11 хорооны өргөн чөлөөг камержуулах ажлын зохион байгууллаа. " гэсэн юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53803
0 эможи
keyboard_arrow_up