COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МҮЭХ-оос МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмарт “Хөдөлмөрийн хүний төлөө” шагнал хүртээлээ

2018 оны 2 сарын 12

Arslan.mn

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан иргэд, хөдөлмөрчдийн амьдралын сайн сайхны төлөө олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж ҮЭ-ийн сонгуульт болон эрхэлсэн ажилдаа амжилт гарган, олон түмний талархал хүлээсэн 10 хүнд МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөрийн хүний төлөө” шагнал хүртээлээ.
Шагналыг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ЕНБД Г.Адъяа нар гардуулан өглөө.

Arslan.mn
Шагнал гардуулах ёслолын үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлсэн үгэндээ “Өнгөрч буй тахиа жил Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ой, Ээлжит XXII Их хурал хуралдсан гээд түүхэн үйл явдлаар арвин баялаг сайхан жил болж өнгөрч байна. Энэ удаагийн “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналын эзэд бол МҮЭ-ийн холбооны шинэ зууны анхны шагналтнууд гэдгээрээ онцлогтой юм. Ингээд хөдөлмөрчин хүний төлөөх ариун үйлстэн Та бүхэндээ болон гэр бүлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөрийн хүний төлөө” шагнал хүртсэн Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар:

Arslan.mn

МҮЭХ-ны “Хөдөлмөрийн хүний төлөө” дээд шагналыг хүртэж байгаадаа байртай байна. ҮЭ-ийн байгууллагад 16 дах жилдээ ҮЭ-ийн сонгуульт ажил хийж байна. “Хөдөлмөрийн хүний төлөө” шагнал нь ҮЭХ-ны хамт олонд өгч байгаа шагнал, нөгөө талаас Эрүүл мэндийн салбарын төлөө ажиллаж байгаа ҮЭ-ийн ажилтнуудын хөдөлмөрийг үнэлсэн шагнал юм. Цаашдаа ҮЭ-ийн байгууллага хөгжлийн төлөө, эрүүл мэндийн салбарын  ажилтан, хөдөлмөрч хүний төлөө  их үйлсийг бүтээхийн төлөө ажиллах болно.” хэмээлээ.

МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөрийн хүний төлөө” шагнал хүртсэн  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ҮЭ-ийн холбооны дарга Н.Балжинням:

Хөдөлмөрч хүний төлөө ажилласан өчүүхэн  хөдөлмөрийг минь үнэлэж  ийм эрхэм хүндэт шагнал олгож байгаад баяртай байна. Надтай хамт ажиллаж байсан, ажиллаж байгаа бүх хүнд  баярлалаа гэж хэлмээр байна.  Эрүүл энх аз жаргалтай сайхан сайхан байж, МҮЭХ-ны хамт олон,гишүүд, дэмжигчидэд сар шинийн мэнд хүргэе.”хэмээлээ.

Arslan.mn
Цалин цагаан мөнгөөр урласан “Хөдөлмөрийн хүний төлөө” шагнал хүртсэн 10 хүн:

  • УБТЗ-ын Вагон ашиглалтын депогийн ҮЭ-ийн хорооны дарга, Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Х.Ганболд
  • Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар
  • Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн холбооны ахмад ажилтан Р.Чимэдбазар
  • Төв аймгийн ҮЭ-ийн холбооны зохион байгуулагч, багш арга зүйч Ж.Энхээ
  • Дархан-Уул аймгийн Нефть хангамжийн газрын ҮЭ-ийн хорооны дарга, багш арга зүйч, аймгийн ҮЭ-ийн холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Рэнцэндаш
  • “Шарын гол” ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга, ЭХГУУҮЭ-ийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Жамъянжав
  •  “Петровис” ХХК-ийн ШТС-ын эрхлэгч, ҮЭ-ийн хорооны дарга, ТХГТ-ны ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч Д.Цоож
  • Нэгдмэл ҮЭ-ийн холбооны ахлах зохион байгуулагч Ж.Долгорсүрэн
  •  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ҮЭ-ийн холбооны дарга Н.Балжинням
  • “Байгууламж-Од” ХХК-ийн борлуулалтын менежер, ҮЭ-ийн хорооны дарга Б.Цэрэндулам нарыг тус тус шагналаа.  

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
53732
1 эможи
keyboard_arrow_up