COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Х.БАТТУЛГА: Удахгүй доод орлогыг ХОЁР САЯ төгрөг болгож СОЛОНГОС гэсэн нүүдлийг зогсооно

2018 оны 1 сарын 18

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр МҮЭСТО-нд Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт хийсэн. Энэ нь Төрийн тэргүүний Монгол Улсын иргэдтэй хийх уулзалтын эхлэл бөгөөд ойрын хугацаанд нийгэм, улс төр, утаа, тэтгэвэр, иргэдийн өр, зээл зэрэг бүхий л асуудлын хүрээнд аймаг, дүүргийн иргэдтэй санал солилцож, уулзалт хийхээр төлөвлөж байгаа аж.

Arslan.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга Чингэлтэй дүүргийн иргэдэд хандан хэлсэн үгэндээ:

Утаа ирэхэд бид бэлтгэлгүй хэвээрээ л байлаа. Ажилгүйдлийн түвшин маш өндөр байдаг ч буурдаггүй, дөрвөн жилээр Засгаа сольдог ийм л улс боллоо. Харин өнөөдрийн хамгийн том бухимдал утаа. Одоо бидэнд шийдэл хэрэгтэй байна. Шийдэл гэдэг нь судалгаа гэсэн үг. Өнөөдөр энэ утааны асуудлыг шийдэх хэд, хэдэн алхам бий. Монгол Улс газар нутаг томтой, хүн ам сийрэг. Гэсэн ч хүн амынх нь олонхи нийслэлдээ төвлөрчихсөн байдаг.

Бусад нь 330 сум, 21 аймагт амьдарч байна. Ингээд хөдөөнөөс сум руу, сумаас аймаг руу, аймгаас хот руу, хотоос Солонгос руу гэсэн нүүдэл бий болжээ. Өнөөдөр энэ нүүдлийг зогсоохгүйгээр хөгжил дэвшлийн талаар ярих, ажилгүйдэл, ядуурлыг багасгах ямар ч боломжгүй. Солонгос явж байгаа иргэд 2-3 сая вонны орлогод явж байна. Энэ нь монгол төгрөгөөр 4-6 сая төгрөгтэй тэнцэнэ. Бид энэ хэмжээний орлогыг давах ажлын байр бий болгож байж энэ нүүдлийг зогсооно.

Доод орлого хоёр сая төгрөг байвал Улаанбаатараас-Солонгос гэсэн нүүдэл зогсоно. Энэ хэмжээний цалинг өгөхийн тулд том, том төслүүдийг хөдөлгөх ёстой. Дэд бүтцийн томоохон төслүүд гэхэд л төмөр зам, авто зам, шинээр баригдах хотууд гэсэн төсөл, хөтөлбөрүүд бий. Иймэрхүү 8-10 том төсөл бий. Эдгээрийг хэрэгжүүлэхдээ ажлын байр бий болгож, ажилгүй иргэдээ ажилтай болгох ёстой.

Өнөөдөр 80 мянган айлын орон сууцны төсөл хэрэгжиж байна. Эдгээрийн ядаж тал хувьд эмч, багш, цагдаа, онцгой байдлын ажилчдыг цалингаар нь барьцаалаад орон сууцанд оруулах боломжтой. Хүүгүйгээр зээлэнд оруулчих юм бол ядаж 40 мянган яндан багасна” гэдгийг тэрбээр онцлон хэлжээ.

Эх сурвалж: Sonirholtoi.com

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
3
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
52532
16 эможи
keyboard_arrow_up