COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарын хөдөлмөрийн гэрээг цуцлах бололтой

2018 оны 1 сарын 16

Arslan.mn

АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарын хөдөлмөрийн гэрээг ойрын үед цуцлах бололтой. Энэ бол түүний өөрийнх нь хэвлэлд өгсөн ярилцлагаас улбаалсан мэдээлэл.Тодруулбал энэ сарын 5-ны өдөр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Цэдэвсүрэн Г.Батбаатарыг дуудаж цаашид  хөдөлмөрийн гэрээг сунгахгүй гэж мэдэгджээ.

Угаас хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг шиг АН-ыг засаг барьж байх үед тухайн үеийн БСШУ-ны сайд , “Нэг ардчилал” клубийн журмын нөхөр Лу.Гантөмөрийн шийдвэрээр АШУҮИС-ийн захирлаар томлогдсон тэрбээр МАН-ын үед өдий хүртэл албан тушаалаа хадгалж яваа  харин ч  “азтай” нэгэн. Харин одоо бол ээлж ирж байгаа нь энэ бололтой. Гэхдээ мань эр албан тушаалдаа “хайртай” хэвээр байгаа аж.

Дээрхи шийдвэрийг эсэргүүцэж энэ сарын 12-ны өдөр Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн /АШУҮИС/  зарим захирлуудын төлөөллийн гарын үсэгтэй мэдэгдэх хуудсыг харъяа яамандаа хандаж цахим хуудаст тавьжээ. Иймэрхүү аргаар өөрийгөө хамгаалж үлдсэн урьдын туршлага түүнд бас бий. Тэр танил аргаа дахин хэрэглэж үзэхээр шийдсэн нь энэ бололтой.

Албан тушаалд дургүй хэн байхав. Ирсэн шигээ явж чаддаг нь угаас цөөхөн. Гэхдээ аливаад учир зүй гэж бий. Яамны зүгээс Г.Батбаатарыг  сургуулийнхаа дэд захирлаар ажиллахыг санал болгожээ. Гэсэн ч энэ санал түүнд таалагдсангүй, өөр хэн нэгэнтэй баг болж ажиллаж чадахгүй гэжээ. МАН-д их дээд сургуулийн захирлыг энэ байтугай хийх боловсон хүчний нөөц захаас аван бий гэдэг нь тодорхой.  Зүй нь эрүүл сэтгэхүйн логикоор бол хэн ч ирсэн хамтарч дэмжээд, зааж зөвлөөд  ажилламаар.

Г.Батбаатар захирал  хэд хэдэн хэвлэл мэдээлэл, тэр дундаа телевизэд хүртэл ярилцлага өгч, Ц.Цогзолмаа сайд  багш ажилчдын орон сууц барих миний саналыг дэмжихгүй гэлээ хэмээн гомдолжээ. Тэгээд дэмжиж туслахгүй бол саад битгий бол гэж сургамжилсан байна билээ. Асуудлын гол нь барилгадаа бус хүндээ байгаа болохоор сайд дэмжээгүй байж таарна.  Г.Батбаатар захирлын бас нэг барьж авч байгаа “бамбай” гэвэл АШУҮИС-ийн шинэ байрны бүтээн байгуулалт. Ийм бүтээн байгуулалт хийгээд байхад өөрчлөх гэлээ гэж  байна. Шинэ бүтээн байгуулалт, хийсэн бүтээснийг хэн ч үгүйсгэхгүй. Тэр бол захирлын  зүтгэл санаачлагатай  холбоотой гэдэг нь маргаангүй. Гэхдээ дараагийн томилогдох захирал Дорж, Дулмаа хэн ч бай нэгэнт эхлүүлсэн бүхнийг үргэлжлүүлээд явна гэдэг нь бас маргашгүй үнэн. Улсын алба гэдэг угаас залгамж чанартай, тэр л жишгээр явна.  Гэтэл тэрбээр “Би өөрийнхөө хийсэн бүтээсэн зүйлийг өөр нэгэнд хаяглуулна гэж бодохгүй байна” хэмээн  ярилцлагадаа дурджээ. Тэгэхээр “гавьяа”-гаа  хэн нэгэнтэй хуваалцахгүй дангаар хүртэх  гэсэн санаа нь ил байна.  

Төрийн өмчийн их сургуулийн захирлын албан тушаал гэдэг хэн нэг хүний эсвэл хэсэг бүлгийн  өмч биш. Тэнд хэнийг байлгах, түүнд ямар үүрэг хариуцлага ногдуулах нь төр, засгийн эрх мэдлийн хүрээний асуудал. Засаглал ингэж байж хэрэгждэг. Тэгэхээр  Г.Батбаатар захирлын хувьд ч гэсэн энэ хүрээнд л асуудал шийдэгдэнэ гэсэн үг. 

Эх сурвалж: zaluu.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52425
0 эможи
keyboard_arrow_up