COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алдаж, зургаан хүн гэмтжээ

2018 оны 1 сарын 16

Arslan.mn

Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр нийт 290 дуудлага иржээ.

Үүнээс зам тээврийн ослын 227 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 16 гэмтэж бэртэж, орон нутагт 2 хүний амь нас хохирч, 6 хүн гэмтсэн ноцтой хэргүүд гарсан байна. Тухайн өдөр зам тээврийн осолд бага насны нийт 7 хүүхэд өртсөний 5 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ осолд өртжээ. 

Тухайн өдөр нийслэл хотын гудамж замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт 366 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 24 зөрчлийг илрүүлэн шалгаж байна. 

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 7 осол, мөргөлдөх хэлбэрээр 11 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА-аас шалгаж байна. 

Тухайлбал: 

Нийслэлд:

  • СХД-ийн нутаг Товчооны зам “Сод монгол” ШТС-ын урд замд амины N.Sunny маркийн автомашины жолооч нь H.Sonata-6, T.Prado маркийн автомашинуудтай мөргөлдөж жолооч 41настай Б, 16 настай А, 11 настай Т, 15 настай Г, 11 настай С нарын 5 хүн гэмтсэн.  

Орон нутагт:

  • Төв аймгийн нутаг Жирмийн цагаан нуур гэх газрын асфальтан замд T.Pruis-30 маркийн автомашин  T.Landcruiser-200 маркийн автомашинуудтай мөргөлдөж зорчигч 45 настай Б-н амь нас хохирч 6 хүн гэмтсэн хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Хөдөлгөөний ачаалал, түгжрэл саатал ихэссэнтэй холбоотойгоор зөвшөөрсөн гэрэл дохио нь ассан боловч тухайн чиглэлийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширсан, түгжрэл сааталтай байхад “Зогс шугам”-ын ард зогсолгүй уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж бусад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаадаг, түгжрэл саатлыг механикаар үүсгэдэг зөрчил манай улсын хувьд их байна. Тухайлбал: Багшийн дээдийн уулзвар, МИС-ийн уулзвар, Цэцэг төвийн уулзвар, Төв шуудангийн уулзвар зэрэг. 

Иймээс тус албанаас энэ төрлийн зөрчилд тавих хяналтыг эрчимжүүлэх, жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, түгжрэл саатлыг бууруулах чиглэлээр тодорхой төрлийн ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна гэж ЗЦА-наас мэдээллээ.

 
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52397
0 эможи
keyboard_arrow_up