COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Үргүй зардлыг багасгах замаар төрийн өмчит байгууллагуудын алдагдлыг зогсооно

2018 оны 1 сарын 11

Arslan.mn

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд дээд шатныхаа болон төрийн захиргааны байгууллагын зарим зардлыг санхүүжүүлдэг зохисгүй байдлыг Засгийн газар таслан зогсоохоор болжээ.

Тухайлбал яам, агентлаг, тэдний удирдлага төсөв хүрэлцдэггүй гэсэн шалтгаанаар цасны баяр, ахмадуудын уулзалт, сургалт, гадаад томилолт, онгоцны билетийн зардлаа харьяа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээс гаргуулж, автомашиныг нь албан хэрэгцээндээ ашигладаг байна. 

Иймээс аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежментийг нь сайжруулах, үргүй зардлыг багасгах зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдийг нэгтгэх, татан буулгах, өөрчлөн зохион байгуулах зэрэг арга хэмжээ авахаар боллоо. 

Цаашид олон нийтийн оролцоог хангах, техник, технологийг шинэчлэх, хувьцааг Хөрөнгийн биржэд бүртгүүлж, тодорхой хувийг арилжаалах, түүнчлэн зарим байгууллагыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52175
0 эможи
keyboard_arrow_up