COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд 2017 онд үйлдэгдсэн зөрчлийн 2028 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгджээ

2018 оны 1 сарын 10

Arslan.mn

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, “Зөрчлийн тухай хууль” зөрчсөн 1579 хүнд 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулсан талаар өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Баярбаясгалан мэдэгдлээ.

Arslan.mn

Саатуулагдсан этгээдүүдийг хуулийн дагуу албадан сургалтад хамруулсан бөгөөд 20 хүрэхгүй хүн дахин зөрчил гаргажээ.

Нийслэл хотын хэмжээнд 2017 онд үйлдэгдсэн 364151 захиргааны зөрчлийн 0,6 хувийг буюу 2028 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн зөрчил эзэлж байна. 

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас өнгөрсөн онд зургаан хүн амиа алдсаны нэг нь таван настай хүүхэд байжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил 2028 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1353 нэгжээр буюу гурав дахин өссөн дүнтэй байна.

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас өнгөрсөн онд зургаан хүн амиа алдсаны нэг нь таван настай хүүхэд байжээ.

Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар зөрчил гаргасан 449 хүнд мөнгөн торгууль, Зөрчлийн тухай хууль зөрчсөн 1579 хүнд баривчлах шийтгэлийг ногдуулсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 9,6 хувиар буурч, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 2.2 дахин, зөрчил гурав дахин нэмэгдсэн байна.

Дуудлага, мэдээлэл зөрчил өссөн нь гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад шуурхай дамжуулдаг болж иргэний үүргээ биелүүлж байгаатай холбоотой ажээ. Цагдаагийн байгууллагын зүгээс дээрх дуудлага мэдээллүүдийг нэн тэргүүн шалгаж хүчирхийлэл үйлдэгчийн үйлдэл бүрт хуулийн хариуцлага ногдуулж байгаатай холбоотой гэж үзэж байна.

Улсын хэмжээнд өнгөрсөн онд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт  эрүүгийн хэрэг 198 үүсгэн шалгасны 130 буюу 65,6 хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн байна. 

Нийслэл хотод 2017 онд хүүхдээс 555 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44 хэргээр буюу 7,3 хувиар буурсан байна. Улсын хэмжээнд насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн нийт гэмт хэргийн 55,9 хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн байна. Нийслэлд хүүхэд хохирсон 1115 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 288 нэгжээр буюу 34 хувийн өссөн байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Гэрэл зургийг: MPA.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52130
0 эможи
keyboard_arrow_up