COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Энэ баасан гарагт өдөртөө -10 градус байна

2018 оны 1 сарын 09

Цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээллийг хүргэе. 

Энэ баасан гараг буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатарт өдөртөө 10 градус хүйтэн байх бол говийн бүс нутгаар өдөртөө 3-8 градус хүйтэн байх төлөвтэй байна. 

  • 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 13-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Салхи

  • 12-нд баруун аймгуудын нутгаар,
  • 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хугацааны эхээр хүйтний эрч суларч

  • Увс нуур, Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус,
  • Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус,
  • Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус,
  • говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 14-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52094
0 эможи
keyboard_arrow_up