COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

LIVE: Г.Баасан нарын хүмүүс АТГ-ын үйл ажиллагааг илт мушгин гуйвуулсан, гүтгэсэн мэдээлэл өглөө

2018 оны 1 сарын 09

Arslan.mn

Өнөөдөр 11:00 цагт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан хэвлэлийн хурал хийж, Авлигтай тэмцэх газрын даргыг огцруулах санал хүргүүлж байгаа гэдгээ мэдэгдсэн.

АТГ-ын зүгээс байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх хандлага болон илт гүтгэлгийн шинжтэй мэдээллээ зогсоохгүй бол АТГ байгууллагын ажил хэргийн нэр хүндийг сэргээхээр нэр дурдсан иргэдийг Монгол улсын шүүхэд өгнө гэдгээ мэдэгдэж байна

Тэгвэл 15 цагаас АТГ-аас энэхүү хэвлэлийн хуралтай холбоотой тайлбар өглөө. . АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү:

АТГ хаалттай байна. Дарга нь олон нийтийн зөвлөлтэй уулзахаас татгалздаг зэрэг мэдээлэл хийсэн байна. АТГ нь хуулийн дагуу Төрийн тусгай хамгаалалтад байдаг. 2017 оны 12 сарын 26-ны өдөр Баасан АТГ-ын даргатай уулзах хүсэлт гаргаж, ганцаарчлан уулзсан. Тухайн үед “Төмөр замын дарга Жигжиднямаагийн асуудлыг яагаад шалгахгүй байна гэсэн асуудал тавьсан. Эрүүгийн хэрэг үүсгээд, прокурорын шатанд шалгаж байгаа учир энэ асуудлаа орхи” гэсэн хариу өгсөн байдаг.

Энэ бүх яриа нь АТГ-ын даргын өрөөний дуу хураагуурт бичигдэн үлдсэн. Төсвийн хувьд АТГ-ын төсвийг өмнөх жилийнхээс бууруулах батлахыг хориглоно гэсэн хуулийн заалтыг 2015 онд хүчингүй болгож 2014 оноос хойш жил дараалан бууруулан баталж байсан.

Харин 2016 онд Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр батлагдсанаар 2017, 2018 онуудад төсөв нэмэгдэн батлагдсан бөгөөд энэ нь 60 тэрбумын хэргийг хаацайлсны хариуд төсөв нэмэгдүүлсэн гэдэг нь ташаа мэдээлэл гэдгийг харуулна.

Иргэд авлигтай холбоотой мэдээлэл өгөхдөө өөрийн нэрийг нууцлах бүрэн эрхтэй. Түүнчлэн тухайн албан тушаалтан ямар нэгэн хэрэгт гүтгэгдэхгүй байх бүрэн эрхтэй.

Тийм учраас АТГ-ын зүгээс байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх хандлага болон илт гүтгэлгийн шинжтэй мэдээллээ зогсоохгүй бол АТГ байгууллагын ажил хэргийн нэр хүндийг сэргээхээр нэр дурдсан иргэдийг Монгол улсын шүүхэд өгнө гэдгээ мэдэгдэж байна" гэв.

 

Arslan.mn

ШУУД: АТГ-аас хэвлэлийн бага хурал хийж байна Г.Баасан нарын хүмүүс АТГ-ын ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, худал ташаа мэдээлэл тарааж байгааг няцааж байна

Posted by АРСЛАН.мн Arslan mn on Monday, January 8, 2018
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52089
0 эможи
keyboard_arrow_up