COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“УТААГҮЙ УЛААНБААТАР“ форум БОЛНО

2018 оны 1 сарын 09

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын яам, МИК-тай хамтран "Утаагүй Улаанбаатар" форум зохион байгуулагдах гэж байна. Маргааш өглөө "Блү скай" зочид буудалд эхлэх форумаар "Орон сууц-цэвэр агаар", "Орон сууц-зах зээл", "Орон сууц-тогтвортой санхүүжилт" гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Агаарын бохирдол бууруулах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, эдийн засагч Ч.Хашчулуун, Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Ж.Батбаяр, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжил хариуцсан орлогч дарга П.Баярхүү нар эхний хэлэлцүүлэгт оролцоно.

Дараагийн хэлэлцүүлгүүдэд Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Монголын барилгачдын холбооны төлөөлөл оролцох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52070
0 эможи
keyboard_arrow_up