COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Орон нутгийн автозамын нөхцөл байдал хүндэрч байна

2018 оны 1 сарын 08

Өчигдрөөс нийт нутгаар нойтон цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, шөнөөө мөстөн замын гадаргууд их хэмжээний хальтиргаа гулгаа үүсч, замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрч байна. Ялангуяа Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Архангай аймаг руу зорчид техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслтэй замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 

1. Техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, шатах тослох материалын нөөцийг хангалттай авах
2. Зуны буюу хээ муутай дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх
3. Замын нөхцөлд үзэгдэх орчинг зөв тооцоолж, зам, орчны нөхцөлд тохирох хурдыг сонгох, тээврийн хэрэгсэл хоорондын зай барих
4. Иргэд, зорчигчид хувийн бэлтгэлийг сайтар хангаж дулаан хувцаслаж замд гарах
5. Жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж, бага насны хүүхдийг хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэн тээвэрлэхийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51988
0 эможи
keyboard_arrow_up