COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

2018 оны 1 сарын 06

Arslan.mn

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж, явган цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.

2018 оны 01 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Увс нуур болон Дархадын  хотгор,  Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 хэм хүйтэн байна.

2018 оны 01 дүгээр сарын 07-ноос 01 дүгээр сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд зарим газраар, 8-нд төв,говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 29-34 хэм,  Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн, Улз, Онон голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51951
0 эможи
keyboard_arrow_up