COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

2017 онд дотоодын 10 зочид буудал одны зэрэглэлээ ахиуллаа

2018 оны 1 сарын 05

Дээд зэрэглэлийн зочид буудлын зэрэглэл тогтоох улсын комиссын дүгнэлтээр ийнхүү зэрэглэл ахиулснаар 81 зочид буудал 2-5 одны шаардлага хангаад байна. Одоогийн байдлаар Монгол Улсад олон улсын сүлжээ болон дотоодын хөрөнгө оруулалттай 532 зочид буудал үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс 2017 онд одны зэрэглэлээ ахиулсан таван зочид буудлаас онцолбол, "Сант-Асар" хоёр, "Хан-Уул" зочид буудал гурав, "Гранд Хилл" дөрөв, "Shangri-La Hotel,Ulaanbaatar" тав, "Blue Sky" мөн таван одны зэрэглэлтэй байна. "Гранд Хилл" зочид буудлын хувьд Баянгол дүүрэг дэх анхны дөрвөн одтой зочид буудал болсон аж. Мөн "Shangri-La Hotel, Ulaanbaatar" болон "Blue Sky" өнгөрсөн онд "Forbes Mongolia"-аас тодруулсан дотоодын шилдэг үйлчилгээтэй зочид буудлаар шалгарч байсан юм.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51946
0 эможи
keyboard_arrow_up