COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

2018 оны 1 сарын 05

Arslan.mn 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2018 оны 01 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий Хүрэн бэлчир орчмоор 30-35 хэм, Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 26-31 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм хүйтэн байна.


2018 оны 01 дүгээр сарын 06-наас 01 дүгээр сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 6-нд нутгийн өмнөд хэсгээр, 7,8-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 28-33 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51888
0 эможи
keyboard_arrow_up