COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Усан спорт сургалтын төв”-ийг 8 тэрбум 702 сая төгрөгөөр хувьчиллаа

2018 оны 1 сарын 04

“Усан спорт сургалтын төв”-ийг өнөөдөр нээлттэй дуудлага худалдаанд оруулж "Этүгэн Их Сургууль" ХХК найман тэрбум 702 сая төгрөгөөр хувьчилж авлаа. Энэхүү нээлттэй дуудлага худалдааны доод үнэ найман тэрбум 692 сая төгрөг харин дэнчингийн хэмжээ нь 869.2 сая төгрөг байсан юм. Төвийн дээврийн барилгын засварт дөрвөн тэрбум орчим төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа нь хувьчлах шалтгааны нэг байсан талаар Нийслэлийн өмчийн харилцааны газар мэдээлсэн юм. Түүнчлэн тус төвийн үйл ажиллагааны чиглэлийг гурван жилийн хугацаанд өөрчлөхгүй байх нөхцөл тавьсан байна. Мөн Усан спортын төвд ажиллагсдыг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах талаар гэрээнд тусгажээ. 1986 онд байгуулагдаж байсан энэхүү төв жилд 80-120 мянган хүнд үйлчилж байгаа юм. Үүнээс гадна Нийслэлийн өмчийн харилцааны газар энэ онд нийт долоон барилгыг хувьчлахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51874
1 эможи
keyboard_arrow_up