COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Замын цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ шөнийн эргүүл, хяналт шалгалтанд ажиллаж байна

2017 оны 12 сарын 27

Шинэ жилийн баярыг угтаж Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд зам тээврийн осол, зөрчлийн гаралтыг бууруулах, замын хөдөлгөөний нөхцөл байдлыг тогтворжуулах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн албанаас “Шинэ жил-Эргүүл хяналт” арга хэмжээг зохион байгуулан бүрэн бүрэлдэхүүнээрээ гудамж замд хяналт шалгалт болон хөдөлгөөн зохион байгуулалт хийж үүрэг гүйцэтгэж байна.

Шөнийн эргүүл хяналт шалгалтаар алба хаагчид2017 оны 12 дугаар сарын 25-ны шөнө ХУД-ийн нутаг Энхтайвны гүүрний баруун урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч  нь явган зорчигч Э-г мөргөж гэмтээгээд ослын газрыг орхиж явсан хэрэгт шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны дүндуг ослыг T.Landcruiser-200 маркийн автомашины жолооч А гаргасан болохыг тогтооншалгаж байна.

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 363 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 289 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 5 хүн гэмтэж бэртсэний 2 нь бага насны  хүүхэд байсан бөгөөд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, мөргөлдөх хэлбэрээр 6 осол тус тус бүртгэгдсэн байна.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. Мөн орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь хохирсон байна.

Тухайлбал:

Дорнод аймгийн Цагаан уул сумын нутаг Сахилт нуур гэх газрын шороон замд H.Sonata-6 маркийн автомашин онхолдож, зорчигч 55 настай С-н амь нас хохирсон хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
БЗД-ийн нутаг Цагдаагийн академийн өргөн чөлөөний замд T.Pruis маркийн автомашины жолооч нь явган зорчигч 11 настай Т, 7 настай Н нарын 2 хүүхдийг мөргөж гэмтээсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51576
0 эможи
keyboard_arrow_up