COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Замын цагдаагийн албаны “ОНЫ ШИЛДЭГ”-үүд тодорлоо

2017 оны 12 сарын 25

Тус албанаас 2017 онд Монгол улсын нутаг дэвсгэрт Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эд материалын хохирлыг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээгээ дүгнэж, өргөсөн тангарагаа нэр төртэй биелүүлэн бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдынхаа гавъяа, зүтгэлийг үнэлж Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газрын нэрэмжит шагналуудаар шагналаа.

Image may contain: 7 people, people standing and indoor

Ёслолын ажиллагааг Цагдаагийн Ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар нээж шагналыг гардууллаа.

Албандаа ажлын амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын тушаалаар “Цагдаагийн алдар тэмдэг”-ээр 1 алба хаагч, “Хүндэт жуух бичиг”-ээр 1 алба хаагч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр 2 алба хаагч, “Хүндэт өргөмжлөл”-өөр 2 алба хаагч, “Хүндэт тэмдэг”-ээр 2 алба хаагч, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Хүдэт жуух”-аар 1 алба хаагч, “Баярын бичиг”-ээр 4 алба хаагч мөн Замын цагдаагийн албаны “Баярын бичиг”-ээр 34 алба хаагчийг тодруулж шагналаа.

Ингээд оны ТЭРГҮҮНИЙ ШИЛДЭГ АЛБА ХААГЧДЫГ танилцуулъя.

Замын цагдаагийн албаны “ХӨДӨЛМӨРИЙН ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧ”-аар

Чингэлтэй дүүрэг дэх ЗЦХ-ийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч С.Алтан-Эрдэнэ

“АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ШИЛДЭГ АЛБА ХААГЧ”-аар

Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Наранцогт

“АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ШИЛДЭГ АЛБА ХААГЧ”-аар

Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад И.Азбаяр

“АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ШИЛДЭГ АЛБА ХААГЧ”-аар

Сүхбаатар дүүрэг дэх ЗЦХ-ийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад С.Одхүү

“АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ АЛБА ХААГЧ”-аар

Баянзүрх дүүрэг дэх ЗЦХ-ийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Дарханбаатар

Дорнод аймгийн ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэн

“АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ШИЛДЭГ ЦАГДАА ЗОХИЦУУЛАГЧ АЛБА ХААГЧ”-аар

Чингэлтэй дүүрэг дэх ЗЦХ-ийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Мягмарсүх

Дундговь аймгийн ЗЦТ-ийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Одгэрэл

Нийт шагнал гардсан болон өргөсөн тангарагаа нэр төртэй үргэлжлүүлэх алба хаагчид тэдний гэр бүл, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд хамтран ажилладаг байгууллага, хамт олон та бүхэндээ шинэ оны баярын мэндийг хүргэж эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
51512
2 эможи
keyboard_arrow_up