COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Ц.Цогзолмаа сайд ажил төрлөө фэйсбүүкийн чаатаар явуулдаг” гэжээ

2017 оны 12 сарын 13

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан билээ. Салбарын сайдын зүгээс “Сайдаар томилогдсон хугацаанд надтай хамтран ажиллаагүй, надад туслаагүй” гэх тайлбарыг Засгийн газрын хуралдаан дээр тавьсан гэх мэдээлэл байгаа юм.

Тус яамны ТНБД-ын албан тушаалаас чөлөөлөгдөөд буй Ж.Болормаа “Сайдын ажлыг гишүүний хуулийн зөвлөх С.Мөнхөөлэй гэдэг эмэгтэй хийдэг. Тэр эмэгтэй сайдын өмнөөс шийдвэр гаргана, хүн загнана, бичиг цаасан дээр засвар хийнэ, дардас, тамга тэмдэг дарна. Бүх хууль тогтоомжтой танилцаж, төрийн нарийн бичгийн даргын тушаал, гэрээг шалгана.

Ц.Цогзолмаагаар удирдуулж байгаа юу, хуулийн зөвлөх хүүхнээр нь удирдуулдаг уу гэж манай яамныхан гайхдаг. Ц.Цогзолмаа сайд хэдэн удаа шуурхай хуралдаан хийсэн. Тэгэхдээ төрийн нарийны асуудлыг шийдэж, Засгийн газрын хуралдаанд оруулна гэж байнга ярьдаг. Салбарынхантайгаа уулзахдаа хална, солино, шинэчилнэ гэж сүрдүүлдэг.

Нэг хуульч эмэгтэй Боловсролын сайдын ажлыг хийдэг тохиолдол өөр аль ч яаманд байхгүй. Боловсролын сайдыг Ерөнхий сайд өргөн мэдүүлж, УИХ-аар томилдог юм. Ц.Цогзолмаа ажлаа мэдэхгүй, салбараа доромжилж байгаагийн тод жишээ. Би Ц.Цогзолмаа сайдад энэ хүнээ соль, энэ эмэгтэй танд зөвлөх хүн биш байна гэж олон удаа хэлсэн. Сайд өөрөө яамныхаа бодлогын ажилд огт оролцдоггүй, оролцсон ч албан тайлбар, хариулт өгдөггүй. Мөн өөрийн ажил төрлөө фэйсбүүкийн чаатаар явуулдаг" хэмээн ярьжээ.

Мөн тэрээр “Би БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдохоор Засгийн газрын хуралдааныг хүлээх зуур УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай таараад “Та Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга болоорой. Тэгвэл салбарын хууль дэмжигдэж, ажил урагштай, хурдтай байх юм билээ” гэж хэлтэл “Чи намайг доош хийж байна. Би БСШУСЯ, эсвэл ХНХЯ-ны аль нэгийг авна. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болно гэдгээ надад мэдэгдсэнгүй. Мессеж бичихэд 30 секунд л зарцуулна” гээд уурлаж байсан. Тэр үед хэлсэн миний  үгэнд л эмзэглэж, ийм шийдвэр гаргасан байж болох юм” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгосон байна.

Эх сурвалж: Medee.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
51069
2 эможи
keyboard_arrow_up