COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ажлын ярилцлагын шилдэг 3 асуулт

2017 оны 12 сарын 13

Arslan.mn

Дэлхийн аж үйлдвэрийн гүйцэтгэлийн мэргэжилтэн, бизнесийн шилдэг борлуулалттай номын зохиогч Бернард Марр ажлын ярилцлаганы талаар нийтлэл бичсэн байна. Тэрбээр “Олонх тохиолдолд бид байж болох асуултуудын уртаас урт жагсаалтыг гаргадаг. Гэвч үүний асуудал нь хэтрүүлэн бэлтгэсэн, урьдчилан таамагласан асуултуудад робот шиг хариулахад хүргэдэг.” гэж бичжээ.

Маррын хэлснээр ярилцлагын ердөө гуравхан асуулт байдаг ба энэ гурван асуултанд бэлдсэн байхад бусад бараг бүх асуултанд урьдчилан бэлтгэсэн юм шиг сэтгэгдэл төрүүлэхгүйгээр хариулах, бусад асуултуудтай энэ гурван асуултыг холбон хариулах боломжтой гэнэ.

1. Танд ажлыг гүйцэтгэх чадвар, мэргэшил, дадлага туршлага бий юу?

Энэ асуултанд хариулахын тулд та тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд танд шаардлагатай байж болох үндсэн чадваруудын талаар бодох, өөрийн дадлага туршлага, мэргэшлийн түвшинг үнэлэх хэрэгтэй аж. Үүнд таныг чадварлаг ажилтан болохыг батлах онцгой болон техникийн чадвар цаашлаад багаар ажиллах, сайн харилцагч байх гэх мэт ерөнхий чадварууд багтах юм байна. Энэ асуултанд бүрэн гүйцэт бэлтгэж чадвал,

– Та өөрийнхөө тухай яриач

– Танд бусад өрсөлдөгчдөөс илүү хийж чадах ямар зүйл байна вэ?

– Таны давуу болон сул тал?

– Танд яагаад энэ ажил тохирно гэж та бодож байна вэ?

– Таны бодлоор үндсэн сорилтууд юу байх бол? гэх мэт бусад асуултуудад сайн хариулах боломжтой юм байна.

2. Та энэ компани, энэ ажлыг үнэхээр сонирхож байна уу?

Хүний нөөцийн менежерүүдийн мэдэхийг хүсдэг зүйл бол та үнэхээр энэ компани, энэ ажлыг сонирхож байгаа эсэх байдаг гэнэ. Тиймээс юуны түрүүнд та тус компанийг судалж, стратеги, өнөөгийн гүйцэтгэл, бүтэц, зах зээлийн зорилт, бүтээгдэхүүний талаар гүнзгий ойлголттой болсон учир энд ажиллахгүй байж чадахгүй болсноо харуулах хэрэгтэй юм байна. Энэ асуулттай уялдах бусад асуултуудад:

– Манай компаний тухай та юу мэдэх вэ?

– Та манай компаний зорилгын талаар та юу гэж бодож байна?

– Манай бүтээгдэхүүн үйлчилгээний талаар юу мэдэх вэ?

– Яагаад та манай компанид ажиллахыг хүсэж байна вэ?

– Энэ ажил танд тохирно гэж яагаад та бодох болов?

– Таныг энэ ажилд ороход юу нөлөөлсөн бэ? зэрэг асуултууд багтаж байгаа юм байна.

3. Та компаний баг, соёлд зохицож чадах уу?

“Сүүлийн асуулт бол таны хувийн зан чанар, шинж төлөвийн тухай асуулт бөгөөд энэ нь таныг тухайн компаний ажлын баг, хамт олон, соёлд зохицож чадах эсэхэд чиглэдэг.” хэмээжээ. Компани болгон өөрийн соёлтой байдаг ба энэ нь та болоод ажил олгогчийн аль алиных нь хувьд чухал зүйл. Энэ асуулттай үндсэндээ адилхан бусад асуултуудыг жагсаавал,

– Та өөрийн ажлын хэв маягийг юу гэж тайлбарлах вэ?

– Та өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ?

– Таныг хамтран ажиллагчид, найз нөхөд чинь хэрхэн тодорхойлдог вэ?

– Та манай компанид зохицохын тулд юу хийх вэ?

– Та багийн сайн гишүүн байхын тулд юу хийх вэ?

– Хэрвээ та амьтан байсан бол ямар амьтан байх байсан бэ? гэх мэт асуултууд багтана.

Эх сурвалж: Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
51051
1 эможи
keyboard_arrow_up