COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хуурамч баримт бичиг авч ОХУ-ын хилээр дамжин гарах оролдлого хийвэл баривчлагдана

2017 оны 12 сарын 07

ОХУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны зүгээс дараах зөвлөмжийг хүргэж байна.

ОХУ-д зорчихдоо дараах зүйлсийг анхаарна уу...

  1. 2014 оноос Монгол Улс, ОХУ-ын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчиж байгаа тул 1 сараас дээш хугацаагаар ОХУ-д зорчих бол зохих ангиллын визийг урьдчилан авах шаардлагатай.
  2. Гадаад паспортын хүчинтэй байх хугацааг шалгаж байх, хэрэв 6 сараас доош хугацаа үлдсэн бол паспортаа сунгуулах.
  3. ОХУ-ын хилээр нэвтрэхэд бичиж олгодог цагаачлалын картыг (миграционная карта) ОХУ-ын хилээр буцаж гарах хүртэл хаяж үрэгдүүлэхгүй байх.
  4. ОХУ-д зорчих хугацаанд 7 хоногийн дотор бүртгэл хийлгэх журамтай тул түр байрласан газрынхаа хамгийн ойрын шуудангийн салбар, байрласан зочид буудал, эсхүл ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж бүртгэл хийлгэх.
  5. ОХУ-д зорчихын өмнө Монгол Улсын ГХЯ-ны Консулын газрын consul.mn вэбсайтаар орж гадаадад зорчих иргэдэд зориулсан “Сэрэмжлүүлэг”-тэй танилцаж байх.
  6. ОХУ-аар дамжин Европын болон бусад улс руу зорчихдоо тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас виз урьдчилан авах.
  7. Зараар дамжуулан Европын оронд зорчих виз, хуурамч баримт бичиг авч ОХУ-ын хилээр дамжин гарах оролдлого хийснээс ОХУ-ын Эрүүгийн хуулийн дагуу баривчлагдах, хоригдох, ял шийтгэл авах тохиолдол гарч байгааг анхаарах.
  8. Танихгүй хүнээс битүүмжилсэн баглаа боодолтой эд зүйлс авч явахгүй байх.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50817
0 эможи
keyboard_arrow_up