COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Цолмон: Өнөө үеийн түүхийг энэхүү ЗУРВАСААР хойч үедээ бичиж үлдээж байна

2017 оны 11 сарын 17

“Цагийг ухрааж болдоггүй, цагийн дундуур орж болдоггүй, цаг ар араасаа хөврөн явдаг”

Arslan.mn
Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон “Цагийн зурвас” номоо өлгийдөн авч, уншигчдын гарт хүргэж байна.  Хөл хөдөлгөөн ихтэй, хурсан зочид зохиолчид баяр хүргэн сэтгэлийн үгээ дэлгэсэн халуун дотно уур амьсгалтай нэгэн номын нээлт МУИС-ын Номын санд  болж өнгөрөв.

Arslan.mn
Номын нээлтийн үеэр Ж.Цолмон  “Энэ номыг эхлүүлээд 4 жил болсон. Яг барьж бичээд 99 хоногт дуусгасан. Номоо Монгол улсын социализмийн үе,  ардчилсан нийгмийн 25 жил буюу хагас зууны Монгол улсын хөгжил дэвшил болоод дэлхий нийтийн томоохон үйл явдлуудыг бодит хүний амьдрал дээр тулгуурлан бичсэн. Нөгөө талаар өөрийн амьдралынхаа бүхий л цаг үеийг харуулж, өнөөдрийн намайг бий болгоход тусалсан бүх л хүмүүс болон нийгмийг харуулахыг зорьсон. Энэ номыг бичих явцад өөрийн амьдралын хуудас болгоныг ухрааж, өөрийн ой санамжид байгаа зүйлсийг гаргаж бичлээ. Надад чухал гэж бодогдсон төдийгүй монголын ард түмний нийтлэг ой санамжинд тогтсон нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл явдлуудыг харуулахыг хичээлээ. Цаг хугацаа гэдэг бол ухрааж болдоггүй, цагийн дундуур орж болдоггүй, цаг ар араасаа хөврөн явдаг. Энэ цаг хугацаа хэзээ дуусахыг бид мэдэхгүй ч бид тэр цаг хугацааны нэгээхэн хэсэгт амьдарч байгаа жижигхэн зурвас юм. Тийм учраас энэ номоороо дамжуулан өнөө үеийн түүхийг жижигхэн зурвасаар хойч үедээ бичиж үлдээж байгаа юм. Бас нэгэн онцлог бол календартлагдсан жанраар бичигдсэн” хэмээлээ.

Arslan.mn
Тэрбээр “Миний ном бол ганц дурсамж биш. Би өнөө цагийн түүхийг л одоо цаг дээр нь бичихийг зорьсон”  гэдгээ онцоллоо.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49835
1 эможи
keyboard_arrow_up