COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Хүний эрхийг хамгаалагчдын эрхийг хамгаалах хугацаагүй кампанит ажил“ эхлүүлэх шийдвэр гаргажээ

2017 оны 11 сарын 17

Arslan.mn

МҮЭХ-ноос арванхоёрдугаар сарын 1-нээс "Хүний эрхийг хамгаалагчдын эрхийг хамгаалах хугацаагүй кампанит ажил" эхлүүлэхээр шийдвэр гаргажээ. Кампанит ажлыг улсын хэмжээнд холбогдох байгууллагуудтай хамтран өрнүүлэх аж. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Өнөөдрийн байдлаар МҮЭХ-нд 11,933 сонгуульт, идэвхтэн сонгуультан байна. Нийт 2,300 гаруй төрийн бус байгууллага нийслэл болон аймаг, орон нутагт хүний эрхийн чиглэлээр ажиллаж байна.

Эдгээр гишүүдийг хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нь ажил олгогчдын зүгээс ажлаас халах, дарамт шахалт үзүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах болон үр дүнгийн урамшууллаас хасах зэргээр саад учруулдаг.

Ажил олгогчид үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог, гишүүдийн татварыг дураараа захиран зарцуулахыг шаарддаг, зарим сонгуульт ажилтан байгууллагын удирдлагын нөлөөнд автдаг зэргээс үйлдвэрчний эвлэлийн байгууллага хараат бусаар ажиллах боломж алдагддаг юм.

Тиймээс МҮЭХ-оос хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалагч ҮЭ-ийн сонгуульт ажилтны эрхийг хамгаалах хугацаагүй кампанит ажлыг эхлүүлэхээр шийдвэр гаргалаа" гэв.

"Хүний эрхийг хамгаалагчдын эрхийг хамгаалах хугацаагүй кампанит ажил”-ын хүрээнд үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн эрхийг олон нийтэд сурталчилж, хууль эрхзүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх үйл ажиллагаа явуулах юм байна.

Түүнчлэн, өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хэлэлцээрт оролцогч талууд хамтран иргэдийн болон үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр “Хөдөлмөрийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан байна.

Гэсэн ч Засгийн газар шинээр томилогдох бүрт Хөдөлмөрийн сайдууд үндэсний хэлэлцээрээр тохирсон хуулийн шинэчилсэн найруулгад дур мэдэн өөрчлөлт оруулдаг байснаас МҮЭХ-ны боловсруулсан төсөл батлагдахгүй өдийг хүржээ. Энэ удаад ХНХ-ийн сайд С.Чинзоригтой хамтран хуулийн төслийг батлуулахыг хичээх болно гэдгээ МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49827
0 эможи
keyboard_arrow_up