COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эзэн богд Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээний хөтөлбөр

2017 оны 11 сарын 16

Arslan.mn

Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 19-ний Ням гарагт тохионо.

 Энэ өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон УИХ-аас хуульчилсан юм. Бүх нийтийн амралтын өдөр.

"Монгол бахархлын өдөр" -ийн үйл ажиллагаа хөтөлбөр дагуу Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслолоор эхэлнэ.

Мөн чансаа өндөр 128 бөхийн барилдана. Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын аварга, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаярт гардуулах ёслолын ажиллагаа болно. Еслолын ажиллагааг MNB, Eagle, C1 телевиз шууд дамжуулах аж.

Монгол бахархлын өдөр, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээний хөтөлбөр

(Билгийн тооллын өвлийн Тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 19-ний Ням гараг)

Цаг Зохиогдох арга хэмжээ Хаана
10:00 Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол Чингис хааны талбай
10:10 Монгол үндэсний хувцасны загварын үзүүлэх тоглолт  Чингис хааны талбай
10:40 Төрийн туг, Есөн хөлт Их цагаан сүлдийг  цэнгүүлэх ёслол Чингис хааны талбай
11:40 Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн өргөө
12:30 Төрийн тугийг Чингис хааны хөшөөний өмнө байрлуулна Чингис хааны талбай
12:40 Эзэн богд Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлнэ Чингис хааны талбай
12:50 Төрийн тулганы гал бадраах ёслол Төрийн ордон Төрийн тулганы өргөө гэр
14:00 Чансаа өндөр 128 бөхийн барилдаан Бөхийн өргөө
17:40 Төрийн далбаа буулгах ёслол  Чингис хааны талбай
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
49783
1 эможи
keyboard_arrow_up