COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Барилгын хөгжлийн төвийн алба хаагчид авилгын эсрэг сургалтанд хамрагдлаа

2017 оны 11 сарын 14

Arslan.mn

Барилгын хөгжлийн төвийн 120 гаруй ажилтан алба хаагчид өнөөдөр авилгын эсрэг сургалтанд хамрагдлаа. Уг сургалтын хүрээнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар мэдээлэл хүргэсэн юм.

Авилгатай тэмцэх тухай хуулийн Сонирхолын зөрчил, Авилгын зөрчил, Авилгын гэмт хэрэг, Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт хязгаарлалт гэсэн бүлэг зүйл заалтуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Төрийн албан хаагчид авилгын эсрэг системтэй мэдээ мэдээлэлгүйн улмаас зөрчил үүсч болзошгүй тохиолдлууд  хэд хэдэн удаа бүртгэгдэж байсан талаар Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн мэргэжилтнүүд хэлсэн юм. Дашрамд дурдахад жирийн иргэд төрийн байгууллага, албан тушаалтнаас хүсэн хүлээдэг үйлчилгээ бол  шударга бөгөөд өндөр тогтоосон хэм хэмжээнд стандартад нийцсэн байхыг хүсдэг.

Нэг талаас төрийн албан хаагч нь төрийн, нөгөө талаас иргэдийн итгэлийг хүлээх болдог. Иймээс төрийн албан тушаалтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг ашиг сонирхлын зөрчлийн олон хэлбэрүүдээс ангид байлгах нь нэн тулгамдсан асуудлын нэг байсаар ирснийг мэргэжилтнүүд хэллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49643
0 эможи
keyboard_arrow_up