COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УУЛ УУРХАЙН бүх аж ахуйн нэгжүүд орон нутагтай ГЭРЭЭ байгуулах шаардлагатай

2017 оны 11 сарын 14

Arslan.mn

Нээлттэй Нийгэм Форумаас “Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ, туршлага, сургамж, цаашдын чиглэлүүд” сэдэвт судалгааг “Байгалийн Баялгийн Засаглалын Хүрээлэн” хамтран хийсэн бөгөөд уг судалгааг өнөөдөр танилцууллаа.

Arslan.mn

Энэ үеэр "Манай улсад 2006 оноос ашигт малтмалын хуулиар хайгуулын ба ашиглалтын лиценз эзэмшигчид орон нутгийн гэрээ байгуулах үүрэг хүлээсэн.

2016 оны 12 дугаар сард Засгийн газар 2017 оны төсвийг батлахдаа орон нутагт шилжүүлэх хувь хэмжээг 30-аас 10 болгон бууруулсан юм. Үүнийг Төсвийн тодотголоор түр зогсоогоод байгаа. Манай улсад одоогоор орон нутгийн 30 орчим гэрээ байна.

Орон нутгийн гэрээ байгуулах тухай хуулийн хэрэгжилт хангалттай хэрэгжиж чадахгүй байгаа нь судалгааны явцад харагдаж байна.

Гэрээ байгуулсан сайн туршлага гэвэл Оюу толгойн хамтын ажиллагааны гэрээ юм. Өмнөговь аймаг, Ханбогд сум, Оюутолгой компанийн хооронд байгуулагдсан 3 талт гэрээ юм.

Эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээний талаарх олон улсын ихэнх гарын авлага зөвлөмжүүд нь Австрали, Канад улсын орон нутаг ба компаниудын харилцааны жишээг үндэс болгохын зэрэгцээ гол төлөв том хэмжээний уурхайн төсөлд тулгуурласан байдаг" гэж Тохокүгийн их сургуулийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн судлаач, доктор Д.Бямбажав хэллээ.

Arslan.mn

Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжүүд орон нутагтай гэрээ байгуулах шаардлагатай.
 Гэрээг төслийн орд, хэмжээнээс хамаараад Засгийн газар байгуулах уу? аймгийн болон сумын түвшинд байгуулах уу гэдэг тухай асуудлыг авч үзэх нь зүйтэй. Гэхдээ тухайн аж ахуйн нэгж орон нутгийн гэрээ байгуулчихсан гээд дураараа авирлаж болохгүй гэдгээ мэргэжилтнүүд хэлж байлаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49627
0 эможи
keyboard_arrow_up