COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.Амгаланбаатар эрүүл мэндийн даатгалын санг ЭМЯ-ны мэдэлд шилжүүлэхийг ЯАГААД эсэргүүцэх болов

2017 оны 11 сарын 13

МҮЭХ-ноос XXII Их хурал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "11 дүгээр сарын 8, 9-нд МҮЭХ-ны XXII Их хурлыг зохион байгууллаа. МҮЭХ-ны өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагааг дүгнэж, ирэх дөрвөн жилийн хөгжлийн бодлого зорилтоо тодорхойллоо.

Мөн МҮЭХ-ны дүрэмд тодорхой өөрчлөлтүүдийг оруулж, зохион байгуулалтын асуудлаа дүрмийн хүрээнд шийдсэн. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үзэл бодлын бус эрх ашгийн нэгдэл гэдгээ тодотгож, дүрэмдээ тусгалаа.

Өнөөдөр ярих нэг асуудал бол Эрүүл мэндийн даатгалын санг ЭМЯ-ны мэдэлд  шилжүүлэх асуудлыг бид эсэргүүцэж байна. Энэ нь Эрүүл мэндийн даатгалын холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө бол Засгийн газрын хөрөнгө биш. Эрүүл мэндийн даатгалын санд өөрийнхөө цалин орлогоос шимтгэл өгсөн даатгуулагчдын хөрөнгө. Ийм учраас хөрөнгөө даатгуулагчид мэдэх ёстой. Даатгуулагчдын төлөөлөл Эрүүл мэндийн даатгалын сангийн Үндэсний зөвлөлд орж шийдвэр гаргах явцад нь оролцох ёстой." гэж өнөөдрийн мэдээлэлд хэллээ.

Arslan.mn

Гэтэл Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар зүгээс Эрүүл мэндийн даатгалын санг ЭМЯ-нд шилжүүлэх нь зөв.  Эрүүл мэндийн даатгалын санг салбарт нь хариуцуулснаар зарцуулалтыг хянах бүрэн боломжтой болно гэсэн байр суурьтай байсан билээ.

Тэгвэл МҮЭХ-ны дарга Х.Амгаланбаатар Эрүүл мэндийн даатгалын санг яагаад ЭМЯ-ны мэдэлд  шилжүүлэхийг эсэргүүцэх болов. Энэ асуудал дээр сонирхлын  ямар зөрчил нуугдаж байна вэ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49530
0 эможи
keyboard_arrow_up