COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Амралтын өдрүүдэд бага насны таван хүүхэд зам тээврийн осолд өртжээ

2017 оны 11 сарын 06

Arslan.mn

2017 оны 11 дүгээр сарын 04,05-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 650 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 424 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 27хүн гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд байсан байна.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 84жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 9 осол, мөргөлдөх хэлбэрээр13 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 3осол тус тусбүртгэгдсэний 95 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан осол байна.
Орон нутгийн замуудад ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон байна. Хэргийг одоо Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.
Тухайлбал:
СХД-ийн нутаг Товчооны замд Daewoo маркийн автомашины жолооч Г нь Sino маркийн автомашинтай мөргөлдөж, явган зорчигч 39 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон.
Орон нутагт:

Дархан-Уул аймаг Орхон сумын нутаг Цагаан нуурын хажуугийн замд амины T.Kluger маркийн автомашин нь явган зорчигч 50 настай эрэгтэй Н-г мөргөж амь насыг нь хохироосон хэргүүдийг шалгаж байна.


Мөн өчигдөр шөнөөс эхлэн Улаанбаатар, Төв, Булган, Хэнтий, Дундговь зэрэг нутгийн ихэнх хэсгээр цас ихээр орж замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүссэн, цасан шуурга гуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
Мөн зарим даваа гүвээ /тухайлбал: Зоон даваа, Бяцхан хөтөл, Түлүүгийн даваа, Солонготын даваа, 52-ын даваа зэрэг/-ээр тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй, аюултай нөхцөл байдал үүссэн байна.
Замын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааг арилгах, иргэдийг аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн АЗЗА ТӨХК-үүд ажиллаж байна гэж орон нутгаас мэдээлж байна.
Өнөөдөр орж байгаа цас нь их хэмжээгээр орох маргааш хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа тул цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн #найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны #нөөцтэй,#дулаан хувцастай зорчих, орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолж тохирох хурдыг сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49168
0 эможи
keyboard_arrow_up