COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

М.Мөнхгэрэл: Гэрэл дохиог зөвшөөрөлгүй тавьж, хэрэглэсэн тохиолдолд хуулиар хариуцлага тооцно

2017 оны 11 сарын 02

Тусгай дуут дохио тавьж хэрэглэх журмын талаар ЗЦГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхгэрэлээс тодрууллаа.

-Шинэ журмын дагуу ямар байгууллага тусгай дуут болон гэрэл дохиог ашиглах эрхтэй вэ?

-“Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам” 2013 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батласан. Худалдаалахад зөвшөөрөл авах шаардлагагүй. Хүн бүрт худалдах боломжтой. Гэхдээ ашиглах тохиолдолд зөвшөөрөл авах ёстой юм. Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрлийг ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв олгодог. Замын цагдаагийн алба Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан журмыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр ажилладаг байгаа.

-Гэрэл дохиог олон өнгөөр ялгасан байдаг. Ямар байгууллага нь улааныг, ямар нь ногооныг ашиглах журамтай вэ?

-Журмаар таван өнгийн тусгай дуут болон гэрэл дохио ашиглахыг зөвшөөрдөг. Төрийн тусгай хамгаалалттай тээврийн хэрэгсэл хөх, гэмт хэрэгтэй тэмцэх нийтийн хувь журам хамгаалахад хөх улаан, хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн машин ногоон өнгийн дуут дохио ашиглана гээд өнгө өнгөөр нь ялгаж, тодорхой зааж өгсөн байдаг.

Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэж яваа шуурхай ажлын болон тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг мөрдөх ёстой.

-Шалгалтаар хэдэн зөрчил илэрсэн бэ?

-Өдөрт 07.00-21.00 цагийн хооронд гэнэтийн шалгалт хийхэд, нийт 77 зөрчил илрүүлсэн. Зөрчилтэй тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоодох эрхийн үнэмлэх, тусгай дуут болон гэрэл дохионы зөвшөөрөл, гэрэл дохио зэргийг хураан авсан байгаа. Цаашдаа харьяа байгууллага, бүртгэл хяналтын газарт хүргүүлж шалгуулахаар ажиллаж байна.

-Хяналт шалгалтаар дийлэнх нь ямар зөрчил илэрсэн бэ?

-Ихэнхдээ зөвшөөрлийн хугацаа дууссан, хэтэрсэн, зөвшөөрлөөс бусад өнгийн гэрэл ашигласан зэрэг зөрчил илэрсэн. Тухайлбал, хөх өнгийн гэрэл дохио ашиглах ёстой тээврийн хэрэгсэл улаан өнгийн гэрэл тавьсан байх жишээтэй.Илэрсэн зөрчлүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авч, хууль таниулах, сурталчлах үйл ажиллагааг хэрэгжүүллээ.

 

Эх сурвалж: Itoim.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48953
1 эможи
keyboard_arrow_up