COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ажил үүргээ амжилттай биелүүлсэн Замын цагдаагийн таван АЛБА ХААГЧ гэртэй боллоо

2017 оны 10 сарын 30

Arslan.mnТатварын ерөнхий газрын дээд шагнал “Хөх дэвтэр” шагналын эзэн “I and R Mongolia” компани нь “Дулаан гэр-Сайхан сэтгэл” сайн үйлсийн аяныг санаачлан “КОТРА” корпорацийн дэмжлэгтэйгээр 10 айл өрхөд гэр олгох ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Arslan.mn

Ёслолын үйл ажиллагаанд Котра-Улаанбаатар корпорацийн Монгол дахь төлөөлөгчдийн газрын дарга Хан Чан Юн, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дэд дарга Ц.Батхүү, Замын цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Пүрэвсүх, Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын дарга Б.Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Arslan.mn

Энэ үеэр Замын цагдаагийн албаны дэд дарга, Цагдаагийн хурандаа Н.Пүрэвсүх  “Хүн ардынхаа амар тайван байдлыг сахин биелүүлэх үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байгаа замын цагдаагийн алба хаагчдад гэр олгож байгаад талархаж байна. Энэ нь алба хаагчдын маань ажил үүргээ гүйцэтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Манай алба хаагчид иргэдийнхээ амар тайван байдал болоод замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахих үйлсдээ үнэнчээр зүтгэсээр ирсэн. Цаашид үүрэгт ажлаа улам амжилттай биелүүлнэ гэдэгт найдаж байна. Өргөө цагаан гэртэй болсон алба хаагчиддаа аз жаргал, сайн сайхныг хүсэе” хэмээлээ.

Ийнхүү замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж гудамж замд үүрэг гүйцэтгэдэг, олон жил үр бүтээлтэй ажилласан таван алба хаагч дулаан гэртэй боллоо.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48787
6 эможи
keyboard_arrow_up